Нэр дэвшигчдийг нэрлэж байна
Иргэдийн саналаар шалгаруулах "Эх оронч төрийн түшээ-20 Н"-д иргэд идэвхтэй оролцож байна.
Уншигч, иргэдийн нэрлэсэн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын эх орон газар, шороогоо хамгаалж ямар байр, суурь илэрхийлж байсныг танилцуулъя.

Э.Мөнх-Очир гишүүн УИХ-ын чуулганд бороо үер усны аюулаас нийслэлийн иргэдийг хамгаалах асуудлаар байр сууриа илэрхийллээ. "Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах" төслийн техник эдийн засгийн үндэслэлийг 2012 онд багтаан хийлгэх талаар саналаа өгсөн. Үүнийг УИХ яагаад хэлэлцэхгүй байгаа юм.
Намуудын тохиролцоогоор хойшлуулсан гэж тайлбарлаад байх юм. Монголд нэг хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ. Засгийн газар хүний амийг хэдэн төгрөгөөр үнэлээд байна вэ" хэмээн тэрээр асуусан байна. Эрхэм гишүүн Туул, Сэлбэ голын сэргээн сайжруулах төслийг санаачлан хуулийн дагуу өргөн барихаар ажиллаж байгааг МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн бөгөөд бусад намын гишүүд ч дэмжихээ илэрхийлжээ. /Zindaa.mn2011/
Эх сурвалж:Зууны мэдээ
| Туул Сэлбэ голын орчныг сэргээх мөрөөдөлтэй улстөрч | Э.Мөнх-Очирын санаачилсан цөм сүргийн хурга Булган аймгийн малчдад тарж эхэллээ |
|---|



