gishuun_head_munkhochir
5 сарын 25
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_blic
  • munkhochir_e_blits_05

Эсгий гэрийн эсрэг уриалга

Уншсан: 381 И-мэйл Хэвлэх PDF

Өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэж байх үед Э.Мөнх-Очир гишүүн нэгэн munkhochir_2010томоохон уриалга гаргалаа, Тэрбээр УИХ- ын гишүүд, төсвийн хөрөнгөөр иргэдэд монгол гэр авч өгөхгүй байх талаар уриалсан юм. Гэхдээ Монголын ард түмнийг монгол гэрээ битгий барь гэж байгаа хэрэг биш гэнэ. УИХ-ын гишүүд ядуу буурай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэнд тусалж байна гээд жилдээ хэдэн зуугаар нь монгол гэр тараадаг байдлыг зогсоох талаар санаачилга гаргав. Э.Мөнх-Очир гишүүн "Нэг гэр авч өгнө гэдэг чинь нэг зуух, яндан, хашаа бий болж байна гэсэн үг. 200 гэр өгнө гэдэг чинь дөрвөн гудамж бий болж, түүнийг дагаад өрхийн эмнэлэг  хороо барих, цахилгаанаа татах гээд бөөн ажил гардаг. Нийгмийн асуудал шийдэх гэж байгаа бол эсгий гэр авч өгөхөө больё гэж уриалж байна" гэлээ.

Эх сурвалж:Монголын үнэн

Б.Бат

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.