gishuun_head_munkhochir
5 сарын 25
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_blic
  • munkhochir_e_blits_05

Эцэг эхчүүдээ Э.Мөнх-Очир гишүүний саналыг дэмжицгээе

Уншсан: 264 И-мэйл Хэвлэх PDF

Улаанбаатарын угаар, агаарын бохирдол үндэсний гамшгийн хэмжээнд очсон. Бүр тусгайлан хууль баталж, утаагүй зуух тарааж, monkh-ochirцахилгааны үнийг хямдруулж байгаа ч агаарын бохирдол буурсангүй. Ойрын хэдэн жилд буурах төлөв алга. Улаанбаатарын утаа угаарт хамгийн их хордож байгаа хэсэг бол хүүхэд багачууд юм. Тэдний өсөн торниж байгаа нялх балчир бие махбод энэ аймшигт утааг эсэргүүцэж чадахгүй байна. Өсвөр насныхны дунд амьсгалын замын болон уушигны өвчлөл эрс нэмэгдсэн. Ийм үед хий хоосон маргахын оронд бага боловч бодит ажил хийх санаачилгыг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир гаргасан.

Тэрээр агаарын бохирдлоос хүүхэд багачуудыг хамгаалахын тулд сүү олгох санаачилга дэвшүүлсэн. Монгол сүү Монголын хүүхдүүдийн хордлогыг бага боловч тайлах нь мэдээж. Өдгөө хэрэгжиж байгаа "Үдийн цай" хөтөлбөрийн бүтэц орцод тодорхой өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдчих боломж бий. Хямдхан жүүс, тараг өгч байхын оронд хүүхэд бүрт 300 гр сүү уулгавал хамаагүй илүү тустай. Манай улс жилдээ 40 гаруй мянган литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэхээр хэрэгжих боломжтой ажил хэмээн Э.Мөнх-Очир гишүүн үзэж байна. "Сүү өгөөд энэ утаа униараас хүүхдийг хамгаалж чадахгүй" хэмээн зарим хүмүүс маргаж болох ч ямар ч байсан гараа хумхин сууснаас л дээр юм.

Эх сурвалж: Үндэсний мэдээ

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.