naranxuu_tolgoi
5 сарын 25
  • narankhuu_blits_01
  • narankhuu_blic01
  • narankhuu_blic02
  • narankhuu_blic03
  • narankhuu_blic04

“Залуус-Удирдахуйн ухаан” төв-Оюутан залуус

Уншсан: 351 И-мэйл Хэвлэх PDF

2011 оны 10-р сарын 14-ны билигт  сайн өдөр “Залуус Удирдахуйн ухаан төв” ТББ-ын тэргүүн О.Байгаль Дундговь аймгийн ОЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, оюутан залуустай уулзаж, хувь хүний хөгжлийн талаар ярилцав.

Мөн оюутнуудтай хамтарч ойрын хугацаанд юу хийж болох  талаар ярилцан тэдний санаа бодлыг сонсов.

- УБ хотод 2000-аад оюутан суралцдаг. Иймээс зөвхөн Дундговийн оюутнуудын дотуур байр барих,

- Оюутнуудын урлагын их наадам зохион байгуулах,

- Дундговийн оюутнуудад хувь хүний ухамсар, оюунд нь зориулсан сургалт зохион байгуулах,

- Оюутнууд сургуулиа төгсөөд, гадаадын их дээд сургуульд магистр, доктрантурт суралцах боломжийн талаар мэдээлэл өгөх,

- Англи хэлтэй оюутнуудаар бусад оюутнуудад хичээл заалгах,

- Зөвхөн дундговийнхноос гаргадаг ном, сэтгүүлээр дундговьчуудад зориулсан номын сан байгуулах,

- Хөгжлийн төв байгуулах /интернэт, номын сан, буфет, комьютер/,

- Дундговийн оюутнуудын өдөрлөг зохион байгуулах,

- Дундговийн усыг энгийн аргаар цэвэршүүлэх аян,

- Аймгийн төв орчмын замын хогийг цэвэрлэх зэрэг маш олон санааг оюутнууд дэвшүүлж ярилцсан.

Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар асууж, ярилцсан. Эдгээр саналуудаас хоорондоо ярилцан сонгоод Дундговийн оюутнуудын өдөрлөг, Хөгжлийн төв байгуулах 2 саналаар судалгаа хийж эргээд уулзаж, шийдэлд хүрэхээр болов.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах