100 мянган орон сууц хөтөлбөр цаг үеээ олсон зүйл болсон. Гэвч 55м2 хүртэлх орон сууц 4000 ширхэг байгаа гэж байгаа боловч ихэнхийг нь хүмүүс журам батлахаас өмнө захиалцан байнлээ. Тиймээс эрэлт их нийлүүлэлт муу байгаа болохоор хүмүүс энэ зээлэнд хамрагдаж хурдан орон сууцандаа орж чадахгүй байна. Бид нарын бодлоор анх удаа орон сууц авахаар хүсэлт гаргасан хүмүүс л энэ зээлэнд хамрагдах боломжтой учраас орон суцны талбайн хэмжээ 55м2 дээшгүй гэсэн нөхцлийг өөрчилж орон сууцны талбайн хэмжээг 60м2 эсвэл 2 өрөө байр гэж өөрчилвөл эрэлт их байгаа энэ үед нийлүүлэлт ихсэж бага дунд орлоготой иргэд илүү хурдан орон сууцандаа орох боломжтой болохоос гадна ам бүл ихтэй ба гэр бүлд олон хүн ажилладаг хүмүүсд хурдан орон сууцанд орох боломж олгож байгаа явдал юм. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: асуулт 2012.05.24 17:42
Сайн байна уу?Би Чингэлтэй дүүргийн оршин суугч байна. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд суралцдаг. Би бээр олон улсын эрдэм шинжилгээний хурлын эцсийн шатанд шалгаран үлдэж өөрийн бүээлээ хэлэцүүлэхээр уригдсан юм. Гэвч тухайн байгууллагаас хурлын үеэрх байр болон өглөөний хоолны зардлыг даахаас өөр хөнгөлөлт байдаггүй юм байна.Тэгээд замын зардал олоход туслана уу хэмээн хүсч байна. Хэрэв боломжтой бол би тус байгууллагаас ирсэн урилга, өөрийн бүтээл СЭЗДС-ийн оюутан гэдгийг батлах баримт бичиг зэрэг хэрэгцээтэй бичиг баримтуудыг бэлдэн үзүүлж болно. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: Цэрэннадмид 2012.04.03 18:59
Та гадаадад байгаа 100 мянган иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг хангах тал дээр байна уу, эсвэл эсрэг байна уу? Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.07.26 08:16
Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Таны хариуцан ажиллаж буй байнгын хорооны хуралдаанд хөдөөгийн багш ажилчдыг ЗГазраас баталсан 800 тэрбум төгрөгийн бондоос орон сууц барих зориулалтаар хөнгөлөлттэй зээлд хамруулан 10-15 сая төгрөгийн зээл олгох асуудлыг шийдвэрлэж болох уу? Бид өөрөө хөдөө орон нутагт тохилог орон сууцтай болж тогтвор суурьшилтай ажиллах хэрэгтэй байна. Энэхүү орон сууцны зээл зөвхөн төв орон нутагт барилгын компаниудын барьсан барилгыг лизингийн зээлээр авах боломжтой хөдөө нутагт олгогдохгүй гэх юм Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.04.28 12:55
Сайн байна уу? Танд Билгийн тооллын 17-р жарны илжиг хэмээх төмөр туулай жилийн мэндийг хүргэж, танай гэр бүлд аз жаргал эрүүл энх, ажилд тань амжилтын өөдрөг бүхнийг хүсэн ерөөе. БСШУ-ны байнгын хороон даргаар сонгогдсонд талархлаа илэрхийлье. 1 асуулт байна. Би Багшийн сургуулийг төгсөөд төрөлх сургуульдаа 13 дахь жилдээ ажиллаж байна. Багшийн дипломтой, багшлах эрхийн үнэмлэхтэй. Ажиллах хугацааныхаа сүүлийн 10 жилийг сургалтын менежерээр ажиллаж байна. Багш нарт 5 жил тутам олгодог 6 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн тэтгэлэг аваагүй учир нь Сургалтын менежерүүдэд өгөөгүй. Энэ нь ганц би ч биш бүх менежерүүд аваагүй. Одоо зарим нь багшийн ажлаа хийгээд авч байгаа сурагтай Манай аймагт цөөхөн хэдэн менежер аваагүй байна. Менежер хүн багш биш байлтай. Бид дипломтой, багшлах эрхийн үнэмлэхтэй багш нар. Энэ мөнгийг олгуулах тал дээр та ажил хийж өгнө үү? Ер нь бидэнд энэ тэтгэлэг олдох болов уу? Надтай 1 онд төгссөн багш нар 2 дахиа авах гэж байна. Та хариу өгнө үү? Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -3 үнэлгээтэй Бичсэн: 2011.02.09 11:04
Та гишүүнээр сонгогдоод 2 жил өнгөрдөө хийж бүтээсэн ажилаасаа тойргийнхондоо танилцуулаач. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -3 үнэлгээтэй Бичсэн: 2010.10.29 10:28
Танд энэ өдрийн мэнд хүргье. Өнгөрсөн хугацаанд Д.Очирбат гишүүний хийсэн, санаачилсан ажилууд, хэлсэн үг бүгдийг эндээс үзээрэй. Баярлалааhttp://www.vip76.mn/ochirbatdg.html Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +2 үнэлгээтэй Бичсэн: Vip76 2010.10.29 12:33
Хөгшидийн тэтгэвэрийг хэдийд хэдэн хувиар нэмэх бэ? Одооноос нэмэж эхлэхгүй бол хугацаа богинохон үлдлээ шүү. Гурав дахин нэмнэ гэсэн биздээ. Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -1 үнэлгээтэй Бичсэн: 2010.03.21 16:55
Нэр (шаардлагатай)
И-мэйл (шаардлагатай)
Дараагийн асуулт ороход надад мэдэгдэнэ үү.
Энэ асуултын RSS feed