gishuun_head_ochirbat
5 сарын 25
  • ochirbat_blic03
  • blic06
  • blic_03
  • blic05
  • blic_05
Чингэлтэйчүүд төдийгүй нийслэлийнхэн түүнийг “Чингэлтэйн Очирбат” хэмээн нэрлэдэг. Чингэлтэйн Очирбатыг Монголын  лидер  улстөрчид "Хат суусан, тулхтай, туршлагатай, хэрсүү ухаантай, төрд хэрэгтэй хүн" гэж үнэлдэг. Тэрээр орон нутгийн засаг захиргааны ажлыг сайтар мэддэг, төрийн чадварлаг боловсон хүчин билээ.

Гишүүний тухай

Уншсан: 2433 И-мэйл Хэвлэх PDF
Баянхонгор аймгийн Баян-Уул суманд 1968 оны 3 дугаар сарын 29-нд төрсөн, эхнэр, хүүхэдтэй.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 жилийн 2 дугаар сургуулийг 1986 онд, АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр 1993 онд төгссөн. Удирдахуйн ухааны магистр, Анагаах ухааны магистр. Орос, англи, польш хэлтэй.
Чингэлтэйн Очирбат
Их сургууль төгсөөд тэрбээр нэг хэсэг АУИС-д багшилсан байна. Дараа нь 1994-1995 онд Польш улсад эмчээр ажилласан. 1995-1998 онд төрсөн нутаг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч хийжээ. Нийслэлд ирээд Д.Очирбат 1998-2000 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулагч байв. Тэр цагаас хойш Д.Очирбат Чингэлтэй дүүрэгтэй арав гаруй жил “амьдралаа холбосон” байна. Орон нутгийн засаг захиргааны ажлын арвин туршлагатай, төрийн чадварлаг боловсон хүчинд тооцогддог тэрбээр 2000-2004 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор дэвшин ажиллав. Дараагийн 4 жилд нь /2004-2008/ дүүргийнхээ Засаг даргаар төр, олныхоо итгэл даан ажилласан тэрбээр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо мөн л Чингэлтэйчүүдийн дэмжлэгийг хүртсэн билээ. Д.Очирбат УИХ-ын Төрийн байгуулалтын болон Төсвийн Байнгын хороонд харьяалагддаг.
Эмээгийн хайртай хүү
“Манай дүүргийн дэвшил хөгжил, баяр гуниг бүхэн надтай хамт арван жил явж ирсэн” гэж ярьдаг эрхэм гишүүн “төрөлх” дүүргээ нийслэлийн шилдгээр гурван жил дараалан манлайлахад нь тодорхой хувь нэмэр оруулсан хүн. Түүнийг Чингэлтэйн Очирбат гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрээр гэрийнхэнтэйгээ бууз, банш зэрэг нарийн хоол хийлцэх дуртай, ялангуяа махыг нь тун сайн амталдаг. Зуун насыг дөхөж яваа эмээдээ цагаан сараар зөөлөн дулаан ноолууран оймс өгөхөөр зэхсэн хэмээн ярьснаас нь үзэхэд эмээгийн хайртай хүү.

Сонгуульт ажлыг нь дурдвал, МАХН-ын бага хурлын гишүүн, нийслэлийн МАХН-ын тэргүүлэгч гишүүн, Гэр хорооллыг барилгажуулах зууны холбооны тэргүүн, Гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн дэд тэргүүн. Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар 2001 онд, “Алтан гадас” одонгоор 2007 онд шагнагдсан бөгөөд Төрийн албаны тэргүүний ажилтан, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медальтай.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next
Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.