УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Шинжлэх ухааны Академиийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Байгалийн шинжлэх ухаан –Монгол улсын хөгжилд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, төр, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухааны бүтээлийн нийгмийн үнэлэмж ба үр өгөөжийг дорвитой нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг хийж байна.
Физик-Математик-Химийн салбарт хийгдэж байгаа шинжлэх ухааны гол үр дүнгүүд, практикт хүрсэн түвшнийг тодорхойлж, цаашдын судалгааны чиглэлийг тогтоосноор Монгол улсад шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, тухайлбал, бага оврын атомын цахилгаан станц байгуулах, нүүрсийг гүн боловсруулж хий болон шингэн түвшний үйлдвэрүүд байгуулах замаар эрчим хүчний асуудлыг ойрын үед бүрэн шийдвэрлэх, органик синтезийн бодисын гаралтай олон төрлийн шинэ материал үйлдвэрлэх, Зэс-молибден, мөнгө, цайр, вольфрам, фосфорит, хайлуур жоншны эрдсийн түүхий эдийг гүнзгий боловсруулах, нанотехнологийн түвшинд судалгааг явуулснаар шинжлэх ухаан шингэсэн эдийн засгийн өндөр ашигтай, экологийн хувьд цэвэр технологиудыг улс ардын аж ахуйн бүх л салбарт (уул уурхай, ХАА, анагаах ухаан, зам тээвэр, холбоо харьцаа гэх мэт) нэвтрүүлж хэрэгжүүлэх асуудлаар эрдэмтэд, улс төрчид, бизнесменүүд санал солилцож байна.
Байгалийн шинжлэх ухаан –Монгол улсын хөгжилд” хэлэлцүүлэгээс зөвлөмж гаргалаа мэдээ үзэх
НББСШУ-ын байнгын хорооны Д.Очирбатын хэлсэн үг









| “Байгалийн шинжлэх ухаан –Монгол улсын хөгжилд” хэлэлцүүлэгээс зөвлөмж гаргалаа | НББСШУБ-ын хорооны дарга Д.Очирбат Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулган дээр үг хэлэв |
|---|
































