

Очирбат дарга одонтой ээжүүдэд урамшуулал олгох тухай хууль монголын олон мянган ээжүүдийн сэтгэлд нийцсэн, олон эхчүүдийг хамарсан хууль болсныг онцлон тэмдэглээд, өнөөдөр өглөөхөн Чингэлтэй дүүргийн 300 ээжид алдарт эхийн одонгий нь гардуулаад ирснээ дуулгасан юм. Мөн Баянхонгор аймгийн Баацагаан суманд 23 хүүхэд төрүүлсэн ээж байгаа. Цаашид олон хүүхэд, тухайлбал наймаас дээш хүүхэд төрүүлсэн ээж нарт онцгой урамшуулал эдлүүлдэг болгох тухай хууль гаргахаар хуулийн төсөл боловсруулагдаж байгааг хэллээ.

Эрхэм гишүүний урилгаар Төрийн ордонд заларсан дээрх одонтой эхчүүд Төрийнхөө есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын гэрэл зургаа татуулж, ордны үйл ажиллагаатай танилцсанаар энэ удаагийн арга хэмжээ өн
дөрлөлөө.








Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| УИХ-ын гишүүн Д.Очирбат тойрогтоо гурав дахь өдрөө ажиллаж байна | Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн Хяналтын хамт олон төрийн ордонтой танилцлаа. |
|---|
































