gishuun_head_ochirbat
5 сарын 25
  • ochirbat_blic03
  • blic06
  • blic_03
  • blic05
  • blic_05

Чингэлтэйн Д.Очирбат

Уншсан: 330 И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын гишүүн Д.Очирбат Баянхонгор аймгийн уугуул иргэн ч түүнийг "Чингэлтэйн Д.Очирбат" гэдгээр нь олон хүн мэддэг. Учир нь тэрбээр Чингэлтэй дүүрэгтэй амьдралаа холбоод 10 гаруй жил болж байгаа юм байна. Гэхдээ түүнийг Чингэлтэй дүүрэгт олон жил ажилласан биш, олон ажил хийсэн учир дээрх нэрийг өгчээ. Тэрбээр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагчаас нь эхлээд Засаг дарга хүртэлх албыг хашиж явсан бөгөөд энэ л дүүргээсээ УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүхтэй. УИХ-ын гишүүн Д.Очир-бат Баянхонгор аймгийн Баян-Уул сумын нутагт төрж, 1 -4 дүгээр анги хүртлээ Улаанбаатарт "Сэлбэ"-ийн гэх дөрөвдүгээр дунд сургуульд суралцаж байжээ. Энэ үед аав П.Дагвадорж  нь Анагаах ухааны их сургуульд оюутан байсан аж. Аав нь сургуулиа төгсөөд Баянхонгор аймагт ochirbat-1хуваарилагдахад тэднийх мөн л Баянхонгор аймаг руу нүүжээ. Тэрбээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, мэс заслын тасгийн эрхлэгч, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч ааваараа бахархаж өссөн нэгэн учир хүний их эмч хэмээх мэргэжлийг сонгосон гэдэг. Ингээд аймгийнхаа Баянхонгор сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1986 онд төгсөж Анагаах ухааны их сургуульд суралцахаар хотод дахин хөл тавьжээ. Түүний өвөөг нутгийнхан нь "Өндөр Пүрэв" гэж авгайлдаг байсан бөгөөд аймаг, хошуундаа нэртэй бөх байсан гэдэг. "Өндөр Пүрэв" ахмад бөхчүүдийн барилдаанд оролцож түрүүлээд шагналд нь авсан зээрд үрээгээ Д.Очирбатад бэлэглэж байсан аж. Бөхийн удамтай болохоороо ч тэр үү Д.Очирбат дунд сургуульдаа чөлөөт, жүдо бөхөөр хичээллэхийн хажуугаар сургуулийнхаа гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан аж. Тэрбээр спортоор хичээллэж байсан хOний хувьд сумын заан цо лоор анх энгэрээ мялааж байжээ.

 

Гэхдээ сумын заан гэдэг цолыг санамсаргүй шахам хүртсэн гэдэг. Д.Очирбат гишүүн "Оюутан байхдаа Сэлэнгэ аймагт ажлаар явж байгаад барилдаан болж байхад нь сонирхсоны үүднээс оролцтол сумын заан цол хүртчихсэн" хэмээдэг юм билээ. Анагаах ухааны их сургуульд найман жил суралцсаны эцэст хүний их эмч мэргэжлээр хувийн намтраа зузаатган 1993 онд их сургуулиа төгсчээ. Сурлага сайтай оюутнуудын тоонд ордог байсан учир их сургуулиа төгсөөд нэг жил орчим сургуульдаа үлдэн багшилсан байна. Багшилж байгаад Польш улсад эмчээр ажиллах завшаан тохиосон тул мөн л тэнд нэг жил орчим ажиллан 1995 онд аавынхаа ажиллаж байсан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчээр ирж ажлынхаа гарааг эхэлжээ. Тэндээ гурван жил хэртэй эмчээр ажиллаж байгаад нийслэлд ирж, Чингэлтэй дүүрэгт ажиллах болсон байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулагчаар хоёр жил ажилласнаар  улс   төрд  орох  үүд хаалга нь нээгджээ. Энэ хоорондоо Шадар сайд М.Энхболдын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, анх улс төрийг гадарлах болжээ. М.Энхболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад нь буюу 2000 оноос тэрбээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор дэвшин ажилласан байна. Дараа нь дүүргийнхээ Засаг даргаар сонгогдож дөрвөн жил ажиллаад УИХ-ын 2008 оны сонгуульд мөн л Чингэлтэй дүүргээс нэр дэвшин ялалт байгуулсан түүхтэй. Тэрбээр Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооны даргын албыг давхар хашдаг байсан бөгөөд түүнийг МАХН буюу одоогийн Ардын намд элсүүлсэн хүн нь ч М.Энхболд байсан юм. Тиймээс Д.Очирбатыг улс төрд оруулсан хүнийг Шадар сайд М.Энхболд гэлцдэг. Түүнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд зам, талбайн тохижилт, гэрэлтүүлэг,цэвэрорчин, цэцэрлэгжүүлэлт зэргээр Чингэлтэй дүүрэг онцгойрч шилдэг гэсэн тодотголыг хэд, хэдэн удаа хүртэж байсан гэнэ.Аав нь эмч, ээж нь багш учир тэр болгон хүүхдүүддээ зав гаргадаггүй байсан тул түүнийг эмээ нь өсгөж хүмүүжүүлжээ. Эмээ дээрээ өссөн Д.Очирбат ахмадууд гэхээр хөлөө хугалчих шахам гүйх нь энүүхэнд. Түүнтэй эмээгийнх нь талаар хэсэг зуур хөөрөлдсөн юм.

-Таныг эмээ дээрээ өссөн гэдэг. Эмээ, өвөө дээрээ өссөн хүүхдүүд эцэг эхээ энэрэх тал дээр бусдаас илүү байдаг юм шиг санагддаг?

-Би өөрийгөө "Эмээгийн хүү" гэж дуудуулах дуртай. Ээж, аав маань ажилтай учир эмээ минь намайг хүн болгосон доо. Хүн ер нь эцэг эхээ энэрэх нь хамгийн чухал гэж боддог. Тусдаа гарсан хойноо эмээгээ гэртээ авчирсан юм. Хүн хөгшрөхөөрөө яг л хүүхэд шиг ochirbat-2болчихдог юм билээ. Эмээ маань надад зориулж өөрийн гараар хийж байгаа хоолондоо  эхнэрийг ч гар хүргэхгүй шүү дээ. Эцэг эх, эмээ, өвөөд хайрлуулахын хэрээр тэднийхээ ачийг хариулах юмсан гэж их боддог юм билээ. Эрийн цээнд хүрч эмээгээ гадаад руу аялуулах чадалтай болох цагт харамсалтай нь бие нь дийлэхээ больсон байсан даа. Тиймээс эцэг эхээ л асрахыг хүсдэг. Эцэг эх тосонд умбаж, торгонд хөлбөрөхийг жаргал гэж үздэггүй. Ур хүүхдүүд нь өдөр бүр харагдаж, утсаар ярьж л байвал тэдэнд маань жаргал юм билээ.

-Та хэр сайн аав бэ?

-Би өөрийгөө сайн аав гэж боддог. Одоогийнх хүүхдүүд ч бидний үеийнхнээс өөр болжээ. Тухайлбал, дүү нарын маань АНУ-д байдаг хүүхдүүд "Эмээ, өвөөдөө хайртай шүү" гэж ярихын оронд "Цагаан сараар ийм ч бэлэг, тийм ч юм авна" гэж л ярьж байна шүү дээ. Тиймээс би хүүхдүүддээ "Эмээ, өвөөтэйгөө өдөр бүр уулзаж чаддаггүй юм гэхэд өдөр бүр утсаар ярьж бай гэж үргэлж захидаг юм. "Ээж, аав гэдэг биеий нь амар суулгая гэж бодоод зусланд гаргасан ч ядрахаа үл мэдэн хүүхдүүддээ шинэ сүү, тараг амсуулна гээд сүүтэй үнээ авчихдаг хүмүүс шүү дээ" хэмээсэн юм. Тэрбээр эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг бөгөөд түүний эхнэр Г.Уранбайгаль нь Баянгол дүүргийн прокуророор ажилладаг. Эрхэм гишүүн дүүргийнхээ ахмадуудын өмнө тулгамдсан асуудлыг цаг гарган сонсож, шийдэх арга замыг эрэлхийлэхийн хажуугаар анхаарал, халамж байнга тавьдаг нэгэн. Үүний тод жишээ болгон Чингэлтэй дүүргийнхээ ахмадуудад зориулсан амралт, сувиллын газрыг өнгөрсөн жил байгуулсан. Түүний иргэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг аж. Тиймдээ ч Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан аж. Харамсалтай нь түүний санаачилсан хуулийн төсөл нь "Сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Халамж хавтгайруулж байна" гэж шүүмжлэгсдийн олз болоод байгаа бөгөөд одоо болтол УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй гацаагаад байгаа юм. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажилтай тэрбээр халамжийн бодлогыг шинэчлэх тал дээр нэлээд анхаарч Халамжийн тухай хууль батлуулж, зөвхөн халамж хэрэгтэй байгаа иргэдэд л энэ үйлчилгээг үзүүлдэг болгох эхлэлийг тавьжээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм Р.Сарангоо

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.