5 сарын 25
ӨМНӨГОВЬ АЙМАГ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Цэенгийн Цэрэндорж-Төрийн хан хуурч

Уншсан: 1170 И-мэйл Хэвлэх PDF
Ц.Цэрэндорж нь 1940 онд Баян-Овоо сумын нутагт төржээ. Бага дунд сургууль төгсөн, 1975-1980 онд Монгол Улсын Их сургуулийг дүүргэжээ. Ц.Цэрэндорж 1956 оноос Барилгачнаас их ажлынхаа гарааг эхэлсэн байна. Тэрээр 1960 онд аймгийн соёлын ордны дагалдан жүжигчнээр ажиллажээ. Ажиллах хугацаандаа Соёлын ордны дэргэд “Алтан говь” язгуур урлагийн чуулга, Улаанбаатар хотод “Ардын уянга”, “Хан хуур” чуулга, “Магтаалч ерөөлчдийн чуулга” зэргийг санаачлан байгуулж олон арван авъяаслаг шавьтай болсон байна. Төрийн хан хуурыг залах ёслолыг санаачилсан билээ. Ц.Цэрэндорж МЗЭХ-ы ардын үлгэрийн танхим, Монголын морин хуурын төв, Монголын урлагийн ажилтны холбооны хороо, Монголын ерөөлч магтаалч нарын төв зэрэг байгууллагад дарга ерөнхийлөгч, тэргүүн зэрэг албыг хашиж байлаа. Мөн аман зохиол судлалаар “Монгол магтаал” сэдвээр ЮНЕСКО-оос зохион явуулсан “Төв Азийн тууль” сэдэвт симпозиум, мөн олон улсын Монголч эрдэмтдийн их хуралд илтгэл тавьсан байна. Саяхан түүний компакт дискийг Герман улсад байдаг Баруун Европын ардын урлагийн академиас эрхлэн гаргасан юм. Ц.Цэрэндорж Монгол-Японы найрамдлын “Улаанбаатар-Мияаконоже” төвийн Улаанбаатарт байх Найрамдал хэлэлцээний соёлын асуудлыг хариуцдаг бөгөөд “Киришима” нийгэмлэгийг байгуулалцжээ. Нийслэлийн 360 жилийн ойгоор түүний санаачилсан “Нийслэлийн сүлдэт хуур”-ыг залсан билээ. Ц.Цэрэндоржийн бүтээл, амжилтыг үнэлж Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, Монгол улсын өргөмжлөлт ерөөлч магтаалч цол олгожээ. Тэрээр эрдмийн их сургуулийн хүндэт доктор юм.
tserendorj_0

tserendorj_1

tserendorj_2
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүд

Холбогдох

БҮРТГҮҮЛЭХ