5 сарын 25
ӨМНӨГОВЬ АЙМАГ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Өмнөговийн Дэмүүл

Уншсан: 771 И-мэйл Хэвлэх PDF
Төв цэнгэлдэхийн төв хаалгаар Дэмүүл тэргүүтэй Өмнөговийн бөхчүүд орж ирж байгаа нь нэг л сүртэй байдагсан. Наадамчид алга нижигнүүлэн угтана даа. Зүйрлэвэл галбын говийн ширээ хүрэн атнууд цуваад ирэх шиг санагдах. Нэг ёсондоо наадмын чимэг сайхан "амьтад" байждээ. Улсын харцага Ламаажав, аймгийн арслан Манлайжав, Санжаа, Бямба, хожим улсын начин болсон "морьт" хэмээх Пүрэв, Шоовдор, Багахүү, аймгийн заан Эрэн Дорж нар. Тэд улсын баяр наадамдаа ээлжлэн ирдэг байсан байх.

demuul_01963 оны зун Багшийн сургуулийн банди нар Өмнөговь аймгийг хашаажуулах аянд гарлаа. Бидэн дээр хоёрдугаар дамжааны, хожмын сэтгүүлч П.Төмөрбаатар нарын дөрвөн нөхрийг нэмээд Даланзадгад суманд үлдээлээ. Дамдинсүрэн багш "Та нар хашаагаа хугацаанд нь барьж дуусгана шүү. Наймдугаар сарын эхээр зургаан аймгийн спорт урлагийн наадам энд болно. Сайн ажиллавал үзүүлнэ. Холын сумдад хуваарилагдсан бусад ангийнхан бүгдээр ирж чадахгүй. Ганц барилддаг нь магадгүй " гэж аминчиллаа. Бөхчүүд маань одоогийнх шиг хөдөө аймгуудаар хэсч барилддаггүй байж. Багшийн хэлж байсан наадам ч болов.

Зүүн баруунд Г.Дэмүүл, Б.Ламаажав зүүний дагаварт Сүхбаатар аймгийн арслан Намсрай бослоо. Дэмүүл Намсрай арсланг ихэд хүндэтгэдэг байсан юм. Бяр хүч нь тэгширсэн Дэмүүл заан тавын даваанд Намсрайг гарах үед нь Чимэддорж (Өмнөговь)-ийн мэхийг та мэдэх учир би юу хэлэх вэ гэжээ. Намсрай аймгийн начин Чимэддоржийн солгой тонгороонд тэссэнгүй тохойлдчиход нь Дэмүүл "Намсрай гуайг шөвгөрөөд буцаасай гэж бодсон чадсангүйдээ.... Биднээс арваад ах хүн ....." гэж сэтгэл гонсгор байсан гэдэг.

demuul_1Уг нь наадмаар Шоовдор багш гэх монхор шар залууг начин болоход бид мэргэжил нэгтэн гээд хөөрцөглөж байж билээ. Аймгийн заан Манлайжав, аймгийн начин Эрэнг тавын даваанд амлахад наадамчид сонин барилдаан болно гэлцэв. Эрэн Манлайжавыг тонгорч тун дөхүүлсэн ч бараагүй л дээ... Гэхдээ энэ залуу 1961 оны улсын наадмын дөрвийн даваанд дархан аварга Д.Дамдинг баруун хөлдөө дайраад ороход нь дэгээ ороон бүтэн эргэж цэнгэлдэх дүүрэн үзэгчдийг суудлаас нь өндөсхийлгэн уулга алдуулж байсан лут бөх.

Тэр жилийн улсын наадамд мөн л гурав давж, үзүүр бөх улсын заан Мижиддоржид шороодсон юм билээ. Манлайжав нь болохоор 1962 оны наадамд хаясан бөхөө сугсарч босгоод байсныг анзаарсан заан Ж.Мөнхбат "Надаас бяртай хүн байх нь ээ" гэж сорихоор шийдэн амлаад унаж билээ.  Харин тавын даваанд Санжаа зааныг дийлээгүй юм гэдэг. Манлайжав 1963, 1969 онд  мөн л дөрөв даваад улсын заан Ө.Эрдэнэ-Очир, улсын арслан Ч.Бээжин нарт унасан ч бардам начинтай гэгддэг бөх байлаа.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүд

Холбогдох

БҮРТГҮҮЛЭХ