5 сарын 25
ӨМНӨГОВЬ АЙМАГ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Ёлын ам

Уншсан: 3366 И-мэйл Хэвлэх PDF

Өмнөговь аймгийн нутгаар 100 гаруй км үргэлжилсэн Баруун, Дунд, Зүүнсайхан гурван саланги том нуруу юм. Говь Алтайн нурууны төгөсгөл хэсэг хамгийн өндөр оргил нь Даланзадгадад ойрхон орших 2800 гаруй өндөр Зүүнсайхан юм. Энд алдарт Ёлын ам байдаг байлээ.  Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс yoliin_am00001шалтгаалан ихэнхи хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг.  Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Гурвансайхан уул нь говийн амьтан ургамалтай бөгөөд аргаль, янгир элбэг бий. Гурвансайхан уулын орчмын нутаг Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Алтан уул, Бүгийн цав, Гурилын цав зэрэг нь үлэг гүрвэлийн дэлхийн хамгийн баялаг олдвортой нутгийн нэг. Эдгээр олдворууд нь палеонтологийн ба бусад шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой гэж үнэлэн ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Гувансайхан уулын 26947 ам км талбайтай төв хэсгийн нь 1993 онд улсын хамгаалалтад авсан. Гурвансайхан уулын нэг гайхамшиг нь 1965 оноос дархлан хамгаалж байгаа Ёлын ам юм. Даланзадгад хотоос баруун урагш 62 км зайтай орших 2815 м өндөр оргил бүхий Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын тектоник гаралтай бачуу хавцалд үүсчээ.

yoliin_am00002

yoliin_am00004

yoliin_am00007

yoliin_am00008

yoliin_am00009

yoliin_am00011

yoliin_am00013

yoliin_am00014

yoliin_am00015

yoliin_am00016

yoliin_am00017

yoliin_am00021

yoliin_am00019

yoliin_am

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүд

Холбогдох

БҮРТГҮҮЛЭХ