Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт, ах хязгааргүй мэт үргэлжлэх говийн дунд орших Зулганайн баян бүрд. Говь цөлд тохиолддог үржил шимт хөрс бүхий мод, бут сөөг, өвс ургамал нь жигдэрсэн, цэнгэг уст булаг шанд ундарсан хэсэгхэн нутгийг баянбүрд гэнэ. Монголын говьд ч алдартай баянбүрдүүд олон бий.
Эдгээр баянбүрд нь говийн байгал экологийг тэнцвэржүүлж байдаг гэж үзэж болно. Бургас, сухай, заг, зэгс, харгана, хармаг зэрэг олон төрөл зүйл бутлаг ургамал баянбүрдэд ургана. Мөн дан ганц зэгс голлосон бут сөөг хийгээд бусад, өвслөг ургамалтай баянбүрд ч байна. Зулганайн баянбүрдэд зэгс голлон ургасан баянбүрд юм. GPS: N 43° 34.86', E 100° 5.027'. Зулганайн гол өдөр элсэн доогуур шурган алга болж, шөнө ил гарч урсдаг гол.
Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулахаар 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор баталжээ.









| Хэрмэн цав | Хонгорын элс |
|---|



