Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойш, Тосон бумбын баруун хойд салбар болох Шариг, Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүр 1000 м өндөрт орших Ингэн хөөврийн говь руу хандсан 10 гаруй км үргэлжилсэн, 100-200 м гүнзгий, их ганга жалгатай мөргөцгийг Хэрмэн цав гэдэг байна. Дунд болон шинэ төрмөлийн эриний нуурын зузаан хурдас усны үйл ажиллагаанд угаагдан эвдэрч, олон сархиа бүхий 250 квадрат метр талбайтай, 10 км орчим үргэлжилсэн ганга зоо байдаг ажээ.
Зарим газраа 200 м хүртэл гүнзгий их гангатай ба палентеологийн их нөөцтэй гэж судлаачид үздэг байна. Хэрмэн цав нь Даланзадгад хотоос 450 км, Хонгорын элснээс 250 км зайтай. Замдаа Зулганай, Нарандаац, Гурван тэс зэрэг сонин сайхан газруудыг үзэх боломжтой. Хэрмэн цав руу хүрэхэд их хэцүү, огт усгүй, хүн амьдардаггүй, үлэг гүрвэлийн олдвороор баялаг газар юм. Хонхор маягийн газар бөгөөд орох “хаалга” 2 байдаг гэгддэг, төөрөх магадлал өндөртэй, зундаа +60 хэм хүрдэг айхтар халуун тул “Үхлийн цав” гэж ч бас нэрлэдэг байна. Этгээд хэлбэртэй улаан толгодууд нь Говийн цөл нь өнө эртний үед их далай байсныг нотлох мэт оршдог ба Дундад зууны Европын цайз цамхагууд, төрөл бүрийн амьтад шиг хэлбэртэй авангард толгодуудыг нэг харсан хүн мартахааргүй гэж аялагчид ярьдаг байна.Ганц машинаар явахгүй, зам сайн мэддэг хашир жолооч л биш бол ер нь явахгүй байхыг зөвлөдөг газар ажээ. Харин боломж бүрдээд очсон тохиолдолд том ховор аялал боллоо л гэсэн үг. Хачирхалтай хэлбэртэй улаан толгодууд нь Говийн цөл нь өнө эртний үед их далай байсан нь үнэн гэдгийг нотлох мэт. Дундад зууны Европын цайз цамхагууд, төрөл бүрийн амьтад шиг хэлбэртэй авангард толгодуудыг нэг харсан хүн мартахааргүй юм билээ. Дотроо бургас мод ихтэй бөгөөд тэндээс нь 1 метрийн урттай замба гүрвэл гараад ирэх магадлал өндөр гэнэ.














| Сэврэй сумын сүг зурагнууд | Зулганайн баянбүрд |
|---|



