5 сарын 25
ӨМНӨГОВЬ АЙМАГ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Сэврэй сумын сүг зурагнууд

Уншсан: 1503 И-мэйл Хэвлэх PDF

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутгаас олдсон 52 см урт хүрэл хутга бол манай эрний өмнөх XIII-X зууны үеийн хутгануудаас үлэмж бахим бөгөөд ирний урт нь 35 см, мөр нь нилээд өргөн юм. Зөөлөнгийн Жаргалант, Баянбор нурууны Баян овоо зэрэг газруудад эртний Түргийн үеийн бичээс бүхий хад нилээд бий.
Сэврэйн өврийн Харийн үзүүр, Салхитын / Цохионы хяр, Хадан буудал гэх мэтээр нутгийнхан нэрлэдэг/ орчмын хадны сүг зургийг 1999 онд хэвлэгдсэн Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал номонд “Сэврэй хадны сүг зураг” нэртэйгээр судлаач Г.Гонгоржав, Г.Энхбат нар тодорхойлон бичсэн байдаг.
Энд өгүүлсэнээр нутгийнханы “Гурван баатар” нэрт зураг, хадан дээрхи янгир, нохой мэт амьтан, зээр, хүн, загас гэмээр дүрслэлээс гадна нум сумаар харваж байгаа морьтой хүнийг дүрсэлснийг тодруулан бичсэн байдаг. Судлаачдийн үзсэнээр энэ нь ерөнхий дүрслэл төрх байдал, нумын хэлбэрээрээ хүрэл зэвсгийн үед холбогдоно гэжээ. Мөн эдгээрийг хуучин чулуун зэвсгийн дээд үед холбогдоно гэж үздэг эрдэмтэд ч бий. Мөн энэ орчинд Бэрхийн хярд их хэмжээний сүг зургууд бий.
Түүнчлэн Дэнжийн худгийн адаг Цохион усны Ганжуур Данжуур нэрт 2 цохион хад нь сонирхолтой дүрслэл бүхий сүг зургуудтай. Үүнээс хожим бидний үзсэнээр энэ орчинд өөр олон янзын зургууд байгаагаас хамгийн сонирхолтой нь морь унасан нум сумтай хүмүүс хэсэг тэмээг хөөн харваж байгаа зураг бөгөөд энэ нь хүн төрлөхтөн тэмээнээс өмнө морийг гаршуулан тэжээж байсныг тодруулсан баримт байж болох юм.
Ер нь өнөөгийн судалгааны түвшинд тэмээг дүрсэлсэн сүг зураг харьцангуй цөөн байдаг ч энэ орчинд нилээд байгаа нь сонирхолтой юм. Мөн манай эриний өмнөх III-I мянган жилийн тэртээх үеийн хүрэл хутга, хүрэл хонх Хонгорын голоос олдсон нь аймгийн музейд хадгалагдаж байна.

sug_zurag__copy

sug_zurag_0

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүд

Холбогдох

БҮРТГҮҮЛЭХ