
Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн О.Чулуунбат хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй тул горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад 44 гишүүн санал хураалтанд оролцож, 70.5 хувийн саналаар дэмжигдлээ. Горимын санал дэмжигдсэн учраас дээрх хуулиудын төслийг батлах санал хураалт явуулахад 76,6 хувийн саналаар уг хууль батлагдлаа.
Эрхэм гишүүн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд энэ чиглэлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулсан хувь хүн, аж ахуйн нэгжийг эдгээр төрлийн татвараас чөлөөлөх нь эл салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлэх бодит дэмжлэг болно гэж үзэж ийм хуулийн төсөл санаачилжээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Б.Чойжилсүрэн гишүүний өргөн барьсан хуулийн төслийг дэмжлээ |
|---|


