gishuun_head_ouynxorol
5 сарын 25
  • oyunxorol_d_01
  • oyunxorol_d_02
  • oyunxorol_d_03
  • oyunxorol_d_04
  • oyukgorol_blic
Д.Оюунхорол гишүүн Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байна. Төр түшилцэж яваа шударга, нэр цэвэр цөөн эмэгтэй гишүүдийн нэг юм. Дээд боловсролын салбарыг өрсөлдөх чадвартай болгоход өөрийн хувь нэмрээ оруулсан анхдагчдын нэг. Түүний оюуны өндөр чадавхи, удирдан жолоодох авьяас чадвар, улс эх орондоо ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл, ажилч хичээнгүй зан нь Завханчуудын хайр хүндэтгэлийг хүлээдэг юм. “Завханчууд намайг улс төрд хөтөлж оруулсан, байнга дэмжиж байдагт баярладаг. Тэднийхээ төлөө чөмгөө дундартал ажиллана гэж Д.Оюунхорол гишүүн хэлсэн байдаг.

Гишүүний тухай

Уншсан: 2133 И-мэйл Хэвлэх PDF
Д.Оюунхорол 1963 оны 1 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Тэрбээр 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд УБДС-ийг математикийн багш мэргэжлээр, 2003 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор, Японы Соко их сургуулийн хүндэт доктор, ОХУ-ын Аюулгүй байдал, хамгаалалт, эрх зүйн академийн профессор.
Отгонтэнгэрийн бүсгүй
Сургууль төгссөн залуухан бүсгүйн очиж ажилласан анхны газар нь нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд /1986-1987/ сургууль байлаа. Òýíä Îþóíõîðîë математикийн багш хийж байв. Математик бол бүх шинжлэх ухааны оргил нь болохоор хүүхдүүдэд хичээлээ тааруухан заах эрх байхгүй. Ер нь энэ түүний зарчим. Хожим Монголын анхны хувийн дээд сургууль байгуулж, эх орондоо эрдэм мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж байх үедээ ч ингэж бодож, бас багш нартаа захидаг байж. Д.Оюунхорол ердөө жилийн дараа л 26 дугаар сургуулийнхаа хичээлийн эрхлэгчээр/ 1987-1989/ дэвшин ажилласан байна. Тун удалгүй Туул хорооны ХЗЭ-ийн хорооны дарга болов. Энэ бол 1989-1990 он байлаа. Энэ он жилүүд олон монгол залуусын хувь заяанд өөрчлөлт, шинэ шийдэл авчирч байсан үе. Нийслэлийн 10 жилийн 32 дугаар сургуульд хичээлийн эрхлэгчээр жил хэртэй томилогдон ажилласан Д.Оюунхорол өөрийн санаачлан байгуулсан Отгонтэнгэр дээд сургуулийн ректороор 1991-2000 он хүртэл ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан билээ. Дараа нь тэрээр “Отгонтэнгэр”тээ эргэж ирсэн. Харин 2008 онд Д.Оюунхорол УИХ-ын сонгуульд нэр дэвшин дахин ялалт байгуулж, Завхан аймгаас сонгогдон эдүгээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хороог тэргүүлэн ажиллаж байна.
Завханчуудынхаа төлөө ажиллана
“Завханчууд намайг улс төрд хөтөлж, байнга дэмжиж байдагт баярладаг. Өнгө мөнгөнд хууртдаггүй, үзэл бодолдоо үнэнч хүмүүс намайг хоёрдахь удаагаа сонголоо. Тэднийхээ төлөө чөмгөө дундартал ажиллана гэж боддог” хэмээн Д.Оюунхорол нэгэн ярилцлагадаа өгүүлсэн. Багшаа гэж хүндлэн дуудуулдаг олон зуун шавьтай тэрбээр “Алтан гадас “одон хүртэж, Ардын гэгээрлийн, Банк санхүүгийн, Хууль зүйн тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнуулжээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах