gishuun_head_ouynxorol
5 сарын 25
  • oyunxorol_d_01
  • oyunxorol_d_02
  • oyunxorol_d_03
  • oyunxorol_d_04
  • oyukgorol_blic

Дээд сургуульд суралцагчдын нийгмийн баталгааны асуудлыг шийдлээ

Уншсан: 357 И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын чуулганы 2012 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойшхи хуралдаааар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

oyuhorol_uruunduu

Хэлэлцүүлгийн шатанд Х.Жекей, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр нар гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа хэлсэн. Гэхдээ багш нарын нийгмийн асуудалд анхаарах, алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг барих, багш нарыг тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж олгох, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэхэд төр анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байлаа. Мөн гишүүдээс өргөн барьсан хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй агуулгын хувьд ижил төстэй, зарим заалт давхцаж байгаа тул Ажлын хэсэг байгуулан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн санал гаргав.

 

Харин Ж.Батсуурь гишүүн улс орны хөгжил дэвшилтэй холбоотойгоор ямар салбарт мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа тооцоо судалгаа байхгүй байна гэсэн бол З.Энхболд гишүүн саяхан батлагдсан Сонгуулийн тухай хуулиар 2012 оны 1 сарын 1-нээс эхлэн иргэдэд өгөх мөнгийг хориглосон. Тэгэхээр одоо яригдаж байгаа 36 сарын тэтгэмж болоод түүнчлэн эх, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох зэрэг асуудал нь бүгд хуулиараа хориотой болж байгаа юм. Хэрвээ мөнгө олгохтой холбоотой асуудлыг батлаад явбал нам сонгуульд орох боломжгүй болно. Иймд хүмүүсийн гарт очих урамшуулал, тэтгэмж зэрэг мөнгөтэй холбоотой асуудлыг батлах боломжгүй байгааг бүлгүүд анхаараачээ гэж хэлмээр байна гэлээ. Их хурлын ажил нам, улс төрийн ажлыг хооронд нь ялгаж салгаж үзэх нь чухал гэдгийг энэ үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд анхааруулаад авсан. Түүнчлэн Д.Ганхуяг гишүүн, 2012 оны төсөвт тусгагдсан асуудлыг урагшлуулж цалин, тэтгэврийг нэмж өгөөч гэсэн асуудлыг л ярьж байгаа. Харин 2013 оны асуудлыг яриагүй. 2013 онд яригдах мөнгөн тэтгэмжийн асуудал шинээр бүрэлдэн бий болсон Засгийн газрын шийдэх асуудал. Цалин, тэтгэвэр бол иргэдийн амьдралд маш чухал. Иймд санал худалдаж авах чанартай мөнгө амалсан амлалтыг тусад нь авч үзэх ёстой гэдгийг хэлэв. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн 52,5 хувь нь дэмжлээ.

 

 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг гишүүдийн олонхи дэмжив.

Үүний дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг тус байнгын хорооны дарга Д.Хаянхярваа танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан үг хэлэх гишүүд гараагүй бөгөөд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 79,5 хувийн саналаар хууль батлагдав.

Чуулганы хуралдааны дундуур Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн гишүүдийн 82,1 хувийн саналаар хууль батлагдлаа. Ингэснээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах бололцоо нээгдэж байгаа юм. Харин ямар шалгуураар оюутанд сар тутамд тэтгэлэг олгох тухай асуудлыг хуульд заасны дагуу Засгийн газар ирэх долоо хоногоос авч хэлэлцэн, журам батлахаар боллоо.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах