- 1983-1986 онд Дорнод аймгийн ДЦС-ын түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер
- 1986-1991 онд Дорнод аймгийн ДЦС-ын түлш дамжуулах цехийн дарга
- 1991-1996 онд Дорнод аймгийн ДЦС-ын даргаар
- 1996-1999 онд “Найнги” ХХК-ийн ерөнхий захирал. Одоо “Найнги” ХХК нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хамгийн том аж ахуйн нэгж, найдвартай татвар төлөгч болоод байна
- 1999-2004 онд “Адуунчулуун” ХК-ийн гүйцэтгэх захирал. Энэ хугацаанд Адуунчулуун ХК нь нүүрс олборлож борлуулах, экспортод гаргах, бага оврын трактор угсрах, тоосго үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон компаниудын нэг болж чадсан юм. Жил бүр аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарч байна. Тус компани нь жил бүр тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст хөнгөлөлттэй үнээр мөн үнэ төлбөргүйгээр нүүрс олгодог
- 2004-2008 онд Дорнод аймгийн ИТХ-ын дарга
- 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн.
- 2008 оноос УИХ дахь Монгол-Австрали, Монгол-Беларус, Монгол-Малайз, Монгол-Орос, Монгол-Румын, Монгол-БНАСАУ, Монгол-Франц, Монгол-Хятад, Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн гишүүн.
Сонгуульт ажил:
- 1992-1996 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч
- 2000-2004 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч
- Дорнод Аймгийн Манлай малчдын холбооны тэргүүн
- Дорнод Аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн
- Монголын Буриад сурын холбооны ерөнхийлөгч
- Монголын Нүүрсний ассоциацийн тэргүүлэгч гишүүн
- Монголын Сонгомол бөхийн холбооны тэргүүлэгч
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Товчхон |
|---|



