Фермерийн аж ахуйг Монголд нэвтрүүлэгч
Тэрбээр хэдийгээр уулын ашиглалтын инженер мэргэжилтэй ч ажлын гараагаа Дорнод аймгийн дулааны цахилгаан станцаас эхэлж, инженер, цехийн дарга, Дулааны цахилгаан станцын даргын албыг хашиж байснаараа бахархдаг нэгэн. 1996 онд Удирдлагын академид суралцаж биенесийн боловсрол эзэмшсэнээр бизнесийн салбарт хүч сорьж эхэлсэн бөгөөд “Найнги”, ”Адуунчулуун” хувьцаат компаниудыг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж байсны зэрэгцээ америк маягийн аж төрөх ёсны загварчлал болсон фермерийн аж ахуйг Монголд анх нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн гавьяатай хүн.Олон нийтийн ажлыг дэмжигч гишүүн
Ц.Шинэбаяр 2004-2008 онд Дорнод аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байгаад 2008 оны сонгуулиар Дорнод аймгийн сонгуулийн тойргоос УИХ-д суух төрийн түшээгээр анх удаа сонгогдон ажиллаж байна.Тэрбээр, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг.УИХ дахь Монгол-Австрали, Монгол-Беларус, Монгол-Малайз, Монгол-Орос, Монгол-Румын, Монгол-БНАСАУ, Монгол-Франц, Монгол-Хятад, Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн гишүүн.Мөн аймгийнхаа Манлай малчдын холбоо, хөл бөмбөгийн холбооны тэргүүн, Монгол Буриад сурын холбооны ерөнхийлөгч, Монголын Нүүрсний ассоциацийн тэргүүлэгч гишүүн, Монголын Сонгомол бөхийн холбооны тэргүүлэгчийн сонгуульт албыг хашдаг.
Түүний эрчим хүч, уул уурхайн салбарт идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, зах зээлийн шилжилтийн үед менежментийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн амжилт бүтээл, хувийн секторт оруулсан хувь нэмрийг нь үнэлж МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, МХЗЭ-ийн “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Оны шилдэг бизнесмен”, “Алтан гадас” одон, МҮЭ-ийн “Хөдөлмөрийн хүний төлөө”, Үндэсний бүтээмжийн шагнал, Монголын Үндэсний Олимпийн хорооны дээд шагнал “Алтан од” одонгоор тус тус шагнажээ. Мөн тэрбээр Монголын хэвлэлийн товчооны оны шилдэг 108 улс төрчийн нэг, Фейс Пи-Ар ассоциацаас шалгаруулсан шилдэг 99 улс төрчийн нэг өргөмжлөл хүртжээ.Чөлөөт цагаараа спортоор хичээллэх, түүний дотор хөл бөмбөг тоглох сонирхолтой.


