Иргэд сонгогчид УИХ-ын 2009 оны намрын чуулганаар батлагдсан “Хүний хөгжил сангийн хууль”-ийг нилээд сонирхож асуулт асуун хариулт, тайлбар авч байв. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар, хүүхдийн мөнгийг өгөхөө болисныг буруу байсан зэрэг олон олон саналуудыг хэлж байлаа. Энэ жил нийт нутгийн хэмжээнд өвөлжилт нилээд хүндэрсний улмаас аймгийн хэмжээнд 100 гаруй мянган толгой мал зүй бусаар хорогдоод байна гэсэн мэдээг өгч байлаа. Их хурлын гишүүн Ц.Шинэбаяр өвөлжилт хүндэрсэн Чойбалсан, Сэргэлэн, Цагаан-Овоо суманд ажиллан, малчид хөдөлмөрчидтэй газар дээр нь очиж уулзан тулгамдсан асуудлын талаар санал бодлыг нь сонсож байлаа. Их хурлын гишүүн Ц.Шинэбаяр Чойбалсан, Сэргэлэн, Цагаан-Овоо суманд ажиллахдаа сумын ЗДТГ болон Иргэдийн хурал, сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж ажилтнуудтай уулзан ярилцаж явав. Мөн Хэрлэн сумын малчин өрхүүдээр явж хувиасаа тусламжийн тэжээл хүргэж өгөн малчдад сэтгэлийн дэм өглөө. Аймгийн төвд 4 хоног ажиллаж Аймгийн удирдлагуудтай уулзан, ХХААГазрын үйл ажиллагаатай танилцаж,
Дорнод аймагт хэрэгжих төсөл хөтөлбөрүүд болон мал аж ахуй газар тариалан хөгжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал, ЖДҮ-г хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, хаваржилтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, өвс тэжээлийн хүрэлцээ, малчид тариаланчдын өмнө тулгараад байгаа хүндрэлтэй асуудлууд, ХХААЖДҮГазрын гадаад харилцаа, мэргэжилтнүүдээ мэргэжил дээшлүүлж байгаа арга замууд зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцлаа. Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Төвийн Ахмадын асрамжийн газар болон, Хэрлэн сумын ЗДТГ-ын ажлын байдалтай танилцсан. Зэвсэгт хүчний 327-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Аймгийн Сууц Өмчлөгчдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан Нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засвар болон сантехникийн босоо шугамны засвар үйлчилгээг хэрхэн хийх талаар ярилцан санал солилцлоо.
Аймгийн Ногоочдын холбоо, Аймгийн төв номын сангийнхан зэргийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Мөн Дорнод аймгийн ШСТТС-ийн зааланд 2010.03.15-нд нэгдсэн уулзалт зарлан хийсэн. Энэ уулзалтанд Аймгийн удирдлагууд болон багийн дарга нар мөн иргэд хөдөлмөрчид өргөнөөр хамрагдлаа. Хэрлэн сумын Хүүхдийн төлөө газрын үйл ажиллагаатай танилцаж ажилтнуудтай нь санал солилцов. Хэрлэн сумын Иргэдтэй уулзах өдөрлөгт оролцож 2, 3, 4, 7, 9-р багийн иргэдтэй уулзан тэдний санал хүсэлтийг сонсож сонирхсон асуултанд нь хариулж харилцан ярилцав.Их хурлын гишүүн Ц.Шинэбаяртай ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан иргэдийг өөрийн бие төлөөлөгчийн байранд хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсож хамтран ажиллахаар болов.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Ц.Шинэбаярын нэрэмжит Шатрын Аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо |
|---|


