УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, З.Энхболд, Х.Жекей, Ц.Шинэбаяр нар цэрэг, цагдаагийн албан хаагчийг
НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилсан байна. Тэд шинэчилсэн хуулийн төслөө УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Цаашид энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдож гарах зардлыг хуулиар тогтоох, оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн байдлыг тодотгох шаардлагатай болжээ. Иймд дээрх нэр бүхий гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Тэд хуулийн нэрийг “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” гэж өөрчлөх хэрэгтэй гэж үзжээ. Ингээд зөвхөн зэвсэгт хүчин биш тагнуул, онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх асуудал эрхэлсэн байгууллагын бие бүрэлдэхүүнийг бас оролцуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Харин санхүүгийн нөөцийг жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусган батлуулж байх нв зөв гэж үзсэн байна.
Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энэ чиглэлийн үйл ажиллагаанд арван удаа оролцсон байна. Давхардсан тоогоор зэвсэгт хүчний 3500 орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн гэсэн тооцоо бий.
| Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд тавих хяналтыг чангатгана |
|---|


