Хуулийн төсөл нь таван бүлэг, 29 зүйлтэй агаад зохицуулалтын хувьд зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн эрхлэгчдийг давамгай байдалтай, зүй ёсны монополь байдалтай гэж авч үзэж, тус бүрт нь өөр өөр зохицуулалттай байхаар, мөн аж ахуй эрхлэгчдийн зах зээл дээрх энэхүү байдлаас үл хамааран бүх аж ахуй эрхлэгчдэд хориглосон өрсөлдөөнд харш үйл ажиллагааны талаар нарийвчлан тусгажээ.
Ингэхдээ зах зээлийн өнөөгийн байдал, олон улсын зах зээлийн болон өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтыг харгалзан үзсэн байна. Түүнчлэн зах зээлийн өрсөлдөөнд төрийн байгууллагын зүгээс нөлөөлөх боломжийг аль болохоор хязгаарлаж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хууль зөрчсөн үйлдлийг хянан шалгах ажиллагаа, хүлээлгэх хариуцлага, түүнийг хэрэгжүүлэх зохицуулалтад голлоэ анхаарчээ. Өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын агентлагийн статустай хорооны зохион байгуулалттай, хамтын удирдлагын зарчмаар ажиллаж гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн үлй ажиллагаагаа өөрөө хариуцдаг байхаар хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ хэрэг хянан шалгах болон өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор аж ахуй эрхлэгч, албан тушаалтны эрх, үүргийг зохицуулж өгсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Гадаадад ажилладаг өндөр мэргэжилтэй иргэд эх орондоо ажиллах нөхцөл бүрдэнэ. | Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд тавих хяналтыг чангатгана |
|---|


