УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны хувьд МАХН-ын нэрийг бүртгүүлэхээр болохоосоо болохгүйг нь хүртэл тэмцэж явсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Харин өнөөдөр Хөдөлмөрийн намыг байгуулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлчихлээ. Ойр ойрхон хоёр нам байгуулсан таны энэ алхам сонгогч олныг эргэлзүүлээд байх шиг. Ер нь Хөдөлмөрийн намын зорилго, мөн чанарын тухайд?
-Хөдөлмөрийн намыг байгуулах санаа надад урьд өмнө нь байсан. МАХН-ын нэрийг авах тухай асуудал 26 мянган гишүүдийн итгэл үнэмшлийг тээж явсан хүний хувьд зохион байгуулах ёстой хэмээн зорьж явсан. Зорилгоо ч биелүүлсэн учраас дараагийн ажилдаа орсон. Түүнчлэн улс төрийн намууд өнгөрсөн 20 жилийн алхамдаа дүгнэлт хийсэнгүй.Дүгнэлт хийх цаг нь болчихжээ гэж бодож байна.
Намын их хурлын илтгэл болон мөрийн хөтөлбөртөө ч тусгаж өгсөн. Бид ерөөсөө 1990 онд хойшоо ухраад алхчихсан болохоор одоо хүртэл урагшаа алхаж чадахгүй байгаа юм. Гэтэл манай улстөрчид тэр хоцрогдлоо ойлгохгүй яриад байгаа нь хамгийн том алдаа.1990 онд хаан нүцгэн байна гээд хашгираад байсан. Одоо бол бүр төрийн түшээд бүгдээрээ шалдан яваад байгааг олж харахгүй байна шүү дээ. Тиймээс одоо ганцхан хаан шалдан биш, бүгд шалдан байна гэдгийг хэлэх гэж ийм алхам хийж байгаа юм.-С.Молор-Эрдэнэтэй та нэгдсэн байсан. Тэр хүнийг МАХН-ын өмчит халдахыг хуулиар хориглосон байгаа. Гэтэл Хөдөлмөрийн намынханд Н.Энхбаярын намтай эвсэх бодол байна уу. Сонгуульд хэрхэн яаж оролцохоор төлөвлөж байна?
-Улс төрийг зөвхөн сонгуулиар харж, дөрвөн жилийн хайрцагласан зүйлээр ярихаа болих хэрэгтэй. Сонгууль дөхөхөөр улстөрчид учиргүй сандраад эхэлдэг. Гэтэл улс орны аюулгүй байдлыг алдаж буй нам сонгуульд ялчхаад яг өнөөдрийнх шиг гадаадын гар хөл болоод байж байх ёстой юм уу. Мөн Сонгуулийн тухай хууль албан ёсоор батлагдаагүй байхад энэ тухай яриад хошуураад байх нь маш чухал. Түүнчлэн юу ч болоогүй байхад нэг хэсэг нь эвсэх тухай яриад л харин зарим нөхдүүд сонгуулийн дараа хамтрах тухайгаа хүртэл яриад эхэлчихсэн байх юм. Ер нь сонгуульд ганцаараа орох чадваргүй хүмүүс энэ мэт яриагаа хэдийнээ эхэлчихсэн. Эдгээр хүмүүс өнгөрсөн 20 жилд байсан учраас улс орон хөгжихгүй байсан. Тиймээс салгах шаардлага байна гэж бид үзэж байгаа юм.-Н.Энхбаяр танай намд эвсэх санал тавьсан тухай эх сурвалжийн мэдээ байна?
-Үгүй ээ. Бидний хооронд эвсэх энэ тэр асуудлыг ярьсан зүйл байхгүй. Сонгуулийн хууль батлагдаагүй байхад бид юу юугүй эвсэх зүйл ярьж болохгүй шүү дээ. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой.-Ерөнхий сайдыг огцруулах тухай бичигт та гарын үсгээ зурсан байсан. Гэтэл та бүхний энэ үйлдэл Үндсэн хуулийг зөрчсөн болж таарсан шүү дээ. УИХ-ын сонгууль дөхчихсөн энэ үед Засгийн газрыг унагах талаар ярьж байгаа нь дэндүү тогтворгүй төрийг бий болгох гээд байгаа хэрэг биш үү?
-УИХ-ын практикт Ерөнхий сайдыг огцруулах асуудал Засгийн газрыг унагах прозедураар яваад ирчихсэн юм билээ.Тиймээс үүнээс өөр хуулийн гарцаар энэ тухай бичгийг өргөн барьсанд улстөрчид гайхаад байна л даа. УИХ-ын 6.2, Үндсэн хуулийн 25.6, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 гэх мэт заалтууд дээр тов тодорхой байгаа. Практикт хэрэглэгдэж байгаагүй л болохоос эрхзүйн орчин нь байж байгаа шүү дээ. Учир нь Ерөнхий сайд өөрөө хуулийг маш ноцтой зөрчсөн.-УИХ-аар авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзчихлээ?
-Хэлэлцэх хэлэлцэхгүй нь УИХ-ын өөрийнх нь асуудал. Бид хуулийнхаа дагуу асуудлыг тавьсан.-Та бүхний энэ үйлдлийн цаана хувийн эрх ашиг хэт давамгайлж байна хэмээн тайлбарлах олон хүн байна. Хэрэв Засгийн газар унавал дараагийн засаг яаж бүрэлдэх бол?
-Энэ бол яг л нөгөө өнгөрсөн 20 жилийн балаг шүү дээ. Шударга үнэнийг хаахын тулд хүнийг шахах гэж оролдож ирсэн. Тэгвэл С.Батболдыг хувь хүнтэй нь холбож ярих юм бол дааж давшгүй их ноцтой гэмт хэрэг хийсэн хүн шүү дээ. Тэр тухай нь бид яриагүй. Хийж байгаа ажилтай нь холбож ярьж байна. Яг хувь хүнтэй ярих юм бол надад түүнтэй ярих зүйл байхгүй. Учир нь том гэмт хэрэгтэн над шиг жирийн хүнтэй ямар нэг яриа байж болохгүй. Тиймээс хууль зөрчсөн үйлдлийг нь ярих гэхээр хувь хүний эрх ашиг руу орж бултах гэж оролддог байдлаа зогсоох хэрэгтэй. Одоо баригдсан шүү дээ. Үнэнээ л хүлээчих хэрэгтэй.-Н.Энхбаяраас салсан шалтгаан чинь М.Энхсайхантай холбоотой юу?
-Бидний салж нийлэх асуудал чөлөөтэй шүү дээ. Хоёр хүн хоорондоо нэгдэж болно. Би өөрийнхөө л итгэл үнэмшлээр явж байгаа юм.-Таныг МАХН-аас гарснаас болж ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх зүйл байна уу?
-Үгүй, тийм дарамт шахалт байхгүй шүү. Гэхдээ Монгол Улсад асар том дарамт шахалт байгаа шүү. Шударга ёсны төлөө үг хэлсэн хүн бүрийг дарамталдаг асар том тогтолцоо бий болж байх шиг санагддаг юм.- Ерөнхий сайдыг огцруулах тухай таны гарын үсгийн ард хэн нэгэн байгаа юу. Олон хүн тэгж хардах юм билээ?
-Ардчилсан оронд амьдарч байж өөрийнхөө ард нэг хүнтэй өмнөө нэг гүйдэг хүнтэй байх талаар ярьдаг.нь өнөөх л бохир арга. Асуудал яригдаад ирэх юм бол Монголд ардчилал гэж байхгүй гэсэн үг шүү дээ. Тийм зүйл байхгүй.-Хамуг Монгол Хөдөлмөрийн нам ирэх сонгуулиас чухам юу хүлээж байгаа бол?
-Сонгуульд оролцож засгийн эрх авна гэдэг нь сонгуульд оролцож байгаа бүх л намын зорилго байдаг шүү дээ.
Нийтлэлч
Г.Даваа
Эх сурвалж
Монголын мэдээ
Г.Даваа
Эх сурвалж
Монголын мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Ц.Шинэбаяр:Ардчилсан намын дарга хүмүүсийг дураараа дарамталж байна шүү дээ | Ц.Шинэбаяр: Хуулийн гарц байхгүй гэсэн тайлбараар хаацайлаад байна |
|---|


