Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс www.vip76.mn мэдээллийн саттай хамтран “Хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хөшүүрэг болох хүчин зүйлс” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг есдүгээр сарын 21-ээс явуулж байна. хэлэцүүлэг бүтэн нэг сар үргэжилэх юм.
Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл нь таван тивийн 80 орчим улс оронд тархан суурьшиж ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах бэлтгэлийг хангаж удахгүй олон талт үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна.
Цаашид зохиогдох ажлын хүрээнд хууль зүйн мэдлэгийн ерөнхий түвшинг нэмэгдүүлэх асуудал орж байгаа. Нэн ялангуяа, оршин суугаа улс орныхоо хууль дүрмийг зохих түвшинд ойлгосон байх нь хүмүүст эрх ашгаа хамгаалах, таагүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, мөн илүү оновчтой хувилбарыг хугацаа хоцролгүй олж авахад чухал ач холбогдолтой билээ.
Энэ үүднээс, гадаадад амьдарч буй иргэдэд хууль зүйн мэдлэгээ ахиулахад нь бодит дэмжлэг үзүүлэхүйц үйл ажиллагаа зохион явуулах шаардлагатай байна. Нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү хэлэлцүүлэгт оролцохоор бол та дараахи 2 хүснэгтэд өөрийн саналыг дэс дараалалтайгаар бичиж манай хаягаар илгээнэ үү: info@cooperation.gov.mn
Хүснэгтийг татах
Хэлэлцүүлгийн явц
| № |
Арга хэмжээ |
Хэлбэр
|
Хугацаа |
| 1 |
Хэлэлцүүлгийг эхлүүлэх
|
онлайн |
21/ 9 сар
|
| 2 |
Хүлээж авсан хариуг нэгтгээд хэлэлцүүлгэд оролцогч нарт илгээх |
онлайн |
28/ 9 сар
|
| 3 |
Дахин нэгтгэж илгээх |
онлайн |
5/ 10 сар
|
| 4 |
Гарсан санал санаачлагад дүгнэлт хийж танилцуулах |
онлайн |
12/ 10 сар
|
| 5 |
Дүгнэлтийн талаар санал солилцох хурал |
Танхимд |
.. |