2 сарын 05
УИХ-ын гишүүн ямар мэргэжилтэй байх ёстой вэ?

УИХ-ын гишүүн ямар мэргэжилтэй байх ёстой вэ?
Хуульч
41  30.1%
Мэргэжил хамаарахгүй
38  27.9%
Эдийн засагч
37  27.2%
Инженер
8  5.9%
Бусад
5  3.7%
Бизнес эрхлэгч
4  2.9%
Багш
3  2.2%

Санал өгсөн  :  136
Анхны Санал  :  2009 оны 9-р сарын 02, Лхагва гариг, 12:17
Сүүлийн Санал  :  2009 оны 9-р сарын 21, Даваа гариг, 18:50
parent menu item not found: "253"

Судалгааны дүн: Гишүүдийн мэргэжил

УИХ-ын гишүүн байхад мэргэжил тийм ч хамаатай зүйл биш хэмээжээ
www.vip76.mn улс төрийн мэдээллийн сайтаас 9-р сард “УИХ-ын гишүүн ямар мэргэжилтэй байх ёстой вuih_gishuudэ?” нэртэй сонирхолтой судалгааг явуулжээ. Судалгаанд нийт 136 хүн оролцсон байна. Судалгаанд оролцогчдын 30,1 хувь нь УИХ-ын гишүүн хуульч, хуульзүйн өндөр мэдлэгтэй хүн байх ёстой хэмээн үзсэн бол 27,9 хувь нь УИХ-ын гишүүн байхад мэргэжил огт хамаарахгүй зүйл хэмээжээ. Өн
sudalgaa_01
өөгийн УИХ-ын гишүүдийн 14.2 хувь нь буюу 15 гишүүн хуульч мэргэжилтэй байдаг байна.

УИХ-ын гишүүн бол эдийн засагч, эдийн засгийн мэдлэгтэй хүн байх нь зүйтэй гэж судалгаанд оролцогчдын 27.2 хувь нь үзжээ. Энэ мэргэжлийнхэн өнөөгийн манай парламентад бас ч үгүй олон ажээ.Тэд УИХ-ын 27 суудлыг буюу 25.5 хувийг эзлэн суудаг юм. Харин өнөөгийн УИХ-ын гишүүдийн хамгийн олонх нь буюу 29, 2 /31 гишүүн/ хувийг эзэлдэг инженер мэргэжлийг судалгаанд оролцогчдын 5.9 -хөн хувь нь сонгосон сонирхолтой дүн гарчээ.

“УИХ-ын гишүүн ямар мэргэжилтэй байх ёстой вэ? гэсэн асуултад хамгийн бага саналын Бизнес эрхлэгч, багш гэсэн хоёр мэргэжил авчээ. Бизнес эрхлэгч хэмээн 2,9 хувь нь саналаа өгсөн бол багш хэмээн 2,2 хувь нь саналаа өгсөн байна.
УИХ-ын гишүүдийн хамгийн хамгийнууд тодорлоо
www.vip76.mn –ээс судалгааны зэрэгцээ,”Гишүүдийн хамгийн хамгийн нь хэн бэ?” гэсэн хэн бүхний сонирхлыг татам хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хэлэлцүүлэгт судалгаанаас ч олон хүн оролцож, 200 –аад хэлэлцүүлэг бичигджээ.
УИХ-ын гишүүд дараах номинацуудаар “хамгийн хамгийнаар” тодорцгоожээ.
УИХ-ын гишүүдийн хамгийн шударга гишүүн: УИХ-ын гишүүдийн хамгийн шударга гишүүд хэмээн Ц.Баярсайхан, З.Алтай, Х.Тэмүүжин, С.Оюун, Н.Ганбямба, Р.Гончигдорж, Э.Бат-үүл, Р.Амаржаргал, Д.Энхбат, Ц.Нямдорж гэсэн гишүүдийг хэлэл цүүлэгт оролцсон сонгогчид нэрлэжээ. Эдгээр гишүүдээс хамгийн олон саналын Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нарын гишүүд авчээ.
sudalgaa_02

Хамгийн гүндүүгүй, монгол эр хүний шинж төрхтэй УИХ-ын гишүүн: Ц.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарыг нэрлэсэн бол хамгийн байгаль орчиндоо хайртай УИХ-ын гишүүнээр мөн Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Д.Энхбат нарын гишүүд нэрлэгджээ.

Хамгийн бүтээмж өндөртэй, хамгийн хөдөлмөрч УИХ-ын гишүүн: Хамгийн ажлын бүтээмж өндөртэй гишүүнээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт , П.Алтангэрэл , Ч.Хүрэлбаатар, Д.Ганхуяг , Ц.Баярсайхан, Сү.Батболд нарыг нэрлэжээ. Үүнээс Д.Ганхуяг гишүүнийг “иргэн бүрт газар олгох” хуулийн санаачилсан хэмээн онцолсон бол Увс аймгийн эрчим хүчний асуудлыг шийдсэн хэмээн Ч.Хүрэлбаатар гишүүнийг онцолжээ.
Мөн хамгийн хөдөлмөрч гишүүнээр Д.Ганхуяг, Э.Мөнх-очир, Д.Энхбат, С.Баярцогт нар тодорсон байна.

Хамгийн баян, хамгийн царайлаг гишүүд:
Хэлэлцүүлгийн хамгийн их хүн оролцсон хэсгүүд бол УИХ-ын гишүүдийн хамгийн баян нь хэн бэ? Хамгийн царайлаг нь хэн бэ? Гэсэн асуулт бүхий хэсгүүд байлаа. Хэлэлцүүлэгт оролцогчдын олонхи нь Ш.Сайхансамбуу гишүүний хамгийн баян нь гэсэн бол түүний дараагаар Гадаад хэргийн сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Зоригт, З.Энхболд, С.Бямбацогт, Хуульзүйн яамны сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалах яамны сайд Л.Болд нарыг нэрлэсэн байна.

Эцэст нь УИХ-ын гишүүдийн хамгийн царайлаг гишүүнээр Сангийн сайд С.Баярцогт нэрлэгдсэн юм. Энэ хэлэлцүүлэгт оролцогчдын тал гаруй хувь түүнийг ийн нэрлэжээ. Харин түүний дараагаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөр,Ч.Сайханбилэг, Х.Баттулга, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, С.Баяр, Р.Раш нар оржээ.
Гадаадад байгаа иргэдийни хууль, эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх онлайн хэлэлцүүлэг
Ерөнхий сайдын дэргэд дэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, www.vip76.mn сайт хамтран 9-р сарын 21-ээс эхлэн бүтэн сар үргэлжлэх, “Хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хөшүүрэг болох хүчин зүйлс” сэдэвт онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа.

Гадаад амьдарч байгаа Монгол иргэд маань тухайн улсынхаа хууль, эрхзүйн мэдлэггүйгээс олон хүндрэлтэй асуудалтай тулгардаг билээ. Энэхүү судалгаа нь гадаад байгаа иргэдэд тухай улсынхаа ямар чиглэлийн хууль хамгийн их хэрэг болдог, тэдгээр иргэдийн хууль зүйн мэдлэгийг хэрхэн дээшлүүлэх зэргийг тодруулахад оршиж байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн санал, бодол дээр тулгуурлан Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс гадаад амьдарч байгаа иргэдэд хандсан арга хэмжээнүүд зохиох юм байна.

Хүмүүс юу гэж хэлэв? (9 сар )

Re:байгаль орчиндоо хамгий хайртай гишүүн
МУ-ын нэг иргэн 2012.1.16 20:51
Гансүх сайд байгаль орчны төлөөл их юм хийсэн гэж бодож явдаг шүү.
Re:Хамгийн сайн хуульч
Doogii 2012.1.6 4:15
Hamgiin ih huuli sanaachilsan sanaachlagatai suhbaatar byambatsogt batbayar geel heleh bolovuu
Re:Hamgiin shudarga gishuun hen be?
Bayaraa 2012.1.6 4:12
J.Suhbaatar gej bodoj bn
Re:Хамгийн царайлаг
Bolor 2011.12.2 4:52
Үнэн, үнэн. Яалт ч үгүй С.Баярцогт гишүүн хамгийн царайлаг нь мөн ш дээ.
Бусад...