Оюутны төлбөрийн тухай Засгийн газрын шийдвэрийг иргэд дэмжиж байна

Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард их дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг хүний хөгжил сангаас өгөхөөр шийдвэр гараад, хэрэгжиж байгаа билээ. Энэ асуудлаар www.vip76.mn сайт 10-р сарын турш зочдынхоо дунд “Оюутны төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс даах шийдвэр гарсан. Үүнийг та дэмжиж байна уу?” Гэсэн асуулттай судалгааг явууллаа. Судалгаанд нийт 691 хүн оролцсон байна. Оролцогчдын 83,2 хувь буюу 575 нь Засгийн газрын энэ шийдвэрийг 100 хувь дэмжиж байна гэсэн бол 7,9 хувь буюу 55 нь 80 хувь дэмжиж байна гэж хариулжээ. Харин огт дэмжихгүй байна гэж судалгаанд оролцогчдын 4,7 хувь буюу 32 нь хариулсан байна. Судалгааны дүнгээс хархад Засгийн газраас “нүдээ олсон” шийдвэр байж, иргэд дэмжиж буй нь харагдаж байна.