Vip76 - Very Important Person

 
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Та "эх орны хишиг"-ийг ямар хэлбэрээр авахыг илүүд үзэж байна вэ?

Та "эх орны хишиг"-ийг ямар хэлбэрээр авахыг илүүд үзэж байна вэ?
Бэлэн мөнгөөр
  48.8%
Орон сууц, боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулалтаар
  21.6%
Хувьцаа хэлбэрээр
  17.9%
Үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар
  10.2%
Бусад
  1.6%

Судалгааны дүн: Эх орны хишиг

”Эрдэнийн хувь”, ”Эх орны хишиг”-ийг мөнгөн бус хэлбэрээр авахыг иргэд илүүд үзжээ
УИХ-ын нэгдэн чуулганаар "Эх орны хишиг" сангийн тухай болон Баянмонгол корпорацийн "Эрдэнийн хувь"-ийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан www.vip76.mn мэдээллийн сайтаас нэгэн сонирхолтой sudalgaaсудалгааг сайтынхаа зочдын дунд явуулжээ.sudalgaa

Энэхүү судалгаа нь Та "эх орны хишиг"-ийг ямар хэлбэрээр авахыг илүүд үзэж байна вэ? гэсэн ердөө ганц асуулттай ажээ. Зургадугаар сарын 3-ны өдрөөс бүтэн нэг сар үргэлжилсэн судалгаанд нийт 1306 хүн оролцсон байна.

Судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогчдын 48.7 хувь буюу 638 нь "Эрдэнийн хувь", "Эх орны хишиг"-ийг бэлэн мөнгөөр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол үлдсэн 52.3 хувь буюу 671 нь мөнгөн бус хэлбэрээр олгох нь зүйтэй хэмээн үзжээ.

Харин мөнгөн бус хэлбэрээр авах хүсэлтэй иргэдийн хувь 17.7 буюу 232 нь хувьцаа хэлбэрээр хэлбэрээр авахыг илүүд үзэж, 21.5 хувь нь буюу 282 нь орон сууц, боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулах замаар, 10.4 хувь буюу 136 нь үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх хэлбэрээр, 1.5 хувь буюу 12 нь өөр бусад хэлбэрээр иргэдэд хүртээсэн нь илүү үр ашигтай хэмээн үзжээ. Мөн дээрх судалгаанаас гадна "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь"-ийн талаарх таны үзэл бодол, байр суурь мөн та ямар хэлбэрээр авахыг илүү үр өгөөжтэй хэмээн үзэж байгаа талаар хэлэлцье!" гэсэн нэртэй хэлэлцүүлэг сайтын зочдын дунд явуулсан байна. Хэлэлцүүлэгт асуулт хариулт нийлсэн 268 хэлэлцүүлэг иржээ.

Хэлэлцүүлгээс харж байхад мөнгөн хэлбэрээр авахыг хүсэгчдийн олонх нь санхүү, эдийн засгийн хямралтай энэ хүнд хэцүү цагт мөнгөн хэлбэрээр өгч иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх хэрэгтэй, нөгөө талаасаа орон сууц, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд хишиг хүртээх нь оновчгүй учир нь доод, дээд албан тушаалтнууд нь идээд дуусна гэсэн санал бодолтой байна.

Харин мөнгөн хэлбэрээр авахыг хүсээгүй хүмүүс энэ их мөнгийг бэлнээр иргэдэд тараагаад эхэлбэл зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт ихэсч ханш нь унаж, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Ингэхээр 1.5 сая төгрөг авсаны ашиггүй болно хэмээн үзэж байна.

Судалгаанаас харахад иргэдийн олонхи нь мөнгөн хэлбэрээр өгөх нь үр ашиг муутай гэдэгтэй санал нийлж байна. Хувьцаа, үйлдвэржилт, дэд бүтэц, орон сууц, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудалд сонгуулиар амалсан мөнгөө үр ашигтай зарцуулахыг иргэд эрх баригчдаас хүсэж байна.

Хүмүүс юу гэж хэлэв? (7 сар)

Re:Eh orniihoo tuluu
Эх оронч 2010.6.29 22:21
Төрж өссөн эх орон минь улам доройтон, муудаад бйах шиг. өдөр ирэх тутам болохгүй бүтэхгүй юм ихсээл байх юм
Re:shuumjil
22 2010.6.22 2:06
Эд нар чадахгүй ажлын байр бий болгох гэж байна гээд идэж уухыг нь хараад суух ажил гарна. Цаашдаа бидэнд юу харагдаж байна. Хүний гэдэс дотрийг ухаад зараад байя хэсэг хугацааны дараа гэдэс дот...
shuumjil
22 2010.6.22 2:04
Unuudur minii amidral khund bna, khetsuu bn, ulsuj bn, yadarch bn... uu neree martsnaas nadad 2 buur baidag sh dee... neg iig in zarchikhad orokh orontoi bolii baiz... margaash bi mashintai bolm...
Eh orniihoo tuluu
22 2010.6.22 2:01
сэтгэлтэй гарууд
Бусад...