2 сарын 05
Аль салбарт авлигал хамгийн их байна бэ?

Аль салбарт авлигал хамгийн их байна бэ?
Шүүх, Цагдаа
229  28.7%
Төрийн захиргаа
207  25.9%
Боловсролын салбарт
103  12.9%
Эрүүл мэнд
101  12.6%
Барилга, зам тээвэр
65  8.1%
Эрдэс баялаг, эрчим хүч
64  8%
Байгаль орчин, аялал жуулчлал
17  2.1%
Хүнс хөдөө аж ахуй
13  1.6%

Санал өгсөн  :  799
Анхны Санал  :  2009 оны 7-р сарын 29, Лхагва гариг, 18:22
Сүүлийн Санал  :  2009 оны 9-р сарын 02, Лхагва гариг, 10:30
parent menu item not found: "253"

Судалгааны дүн: Хамгийн их авлигал

Хамгийн их авлигатай хэмээн шүүх, цагдааг нэрлэлээ
heleltsuuleeg_avliga
www.vip76.mn улстөрийн мэдээллийн сайтаас 8 сард “Аль салбарт авлигал хамгийн их байна бэ?” Нэртэй санал асуулг а, “Авлигал өгч, авч байсан бодит баримтуудын талаар хэлэлцье” нэртэй хэлэлцүүлэг бүхий авлигын тухай цогц судалгаа явууллаа. Уг судалгаанд нийт 799 хүн оролцжээ. Энэ нь амралтын 8-р сард чамлахааргүй их тоо юм.

Аль салбарт авлигал хамгийн их байна бэ? Гэсэн судалгааны санал асуулгад оролцогчдын 28,7 хувь нь буюу 229 хүн шүүх цагдаагийн байгууллагад хамгийн их авлига байдаг гэсэн байна.
25.9 хувь нь буюу 207 хүн төрийн захиргааны байгууллагуудад байдаг гэсэн бол 12.9 хувь нь буюу 103 хүн боловсролын салбарт, 12.6 хувь нь буюу 101 хүн эрүүл мэндийн салбарт авлига их байдаг гэснээр төрийн захиргаа, боловсролын салбарууд эн чацуу шахам санал авчээ.

Барилга, зам тээврийн салбарт 8.1 хувь буюу 65 нь, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 8 хувь буюу 64 хүн авлигал хамгийн их байдаг гэсэн нь дээрхи хоёр салбарт авлига харьцангуй бага байдаг гэдгийг харуулж байна.
sudalgaa_avliga
Харин авлига хамгийн бага гэж байгаль орчин, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуйн салбаруудыг нэрлэж болхоор байна. Байгаль орчин, аялал жуулчилалын салбарт судалгаанд оролцогчдын 2.1 хувь буюу 17 хүн авлига хамгийн их байдаг гэсэн бол, хүнс хөдөө аж ахуйн салбарт 1.6 хувь буюу 13 хүн саналаа өгсөн байна.
Тус сайтын явуулсан дээрх судалгааны дүнгээс хархад хамгийн их авлигатай салбараар шүүх цагдаагийнхан тодорч, хамгийн авлигагүй салбараар хүнс хөдөө аж ахуйн салбар шалгарч байна.

Судалгаатай зэрэгцүүлэн Авлигал өгч, авч байсан бодит баримтуудын талаар хэлэлцье гэсэн нэртэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт нийт 100 гаруй санал хүсэлт ирсэн бөгөөд нилээдгүй олон авлигын баримтууд дэлгэгджээ.
Хэлэлцүүлгээс оролцсон хүн бүр “авлига өгөхгүй л бол ажил бүтэхгүй” болсонд бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн угаасаа ядуу, дээрээс нь хариуцлага тооцдог систем байхгүй, цоорхой и хтэй хуультайг нь далимдуулж өвөр түрийгээ түнтийлгэх гэсэн гадны улсууд үнэхээр дур зоргоороо авирлаж байна, авлигалыг хөөргөж хөхүүлэн дэмжиж байгаа бас нэг хэсэг бүлэг хүмүүс бол Монголд байгаа гадаадын иргэд юм гэсэн сонирхолтой дүгнэлт ч гарч байна.

Хүмүүс юу гэж хэлэв? (8 сар)

Re:Авилгалын тухай миний бодол
zelme 2012.2.2 1:16
avilgal buh tsag yed baisan baih gehdee hezee hend yaj ugsunuusuu shaltgaalj avilgal mun bish gej margadag baih jishee tatii l daa mongol ulsiin neg tomoohon erh medeltend saidad tendert yalsan hu...
Re:tsagdaa shuuh gj hamtad n oilgoj bhgui e
ariuk 2011.12.15 17:10
tsagdaag myylj bgaa xvmvvs dandaa l gemt xeregt xolbogdoj bsan l xvmvvs bdag yum sh dee
.....
tiocenpalop1978 2011.11.25 2:00
Il y a un grand mouvement sexuel se dirigeant sur. Ce n'est pas de la fierté gaie. Cela peut être pas du sexe parmi les personnes âgées. Ce n'est pas même un ordre du jour...
.....
profelaton1986 2011.11.24 7:46
L'impuissance ou le dysfonctionnement Érectile puisqu'il est identifié sont le problème des hommes adultes dans qui ils ne sont pas capables de créer ou maintenir une érec...
Бусад...