gishuun_head_suxbaatar_copy
5 сарын 25
  • sukhbaatar_blic_01
  • sukhbaatar_blic_02
  • sukhbaatar_blic_04
  • sukhbaatar_blic_05
  • sukhbaatar_blic_03

Байнгын хорооны дарга үнэлгээний багийнхантай уулзав

Уншсан: 597 И-мэйл Хэвлэх PDF
ТОВЧХОН

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны дарга Ж.Сүхбаатар 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Нарийн бичгийн даргын газрын дэргэдэх Улс төрийн асуудал эрхлэх газраас судалгаа хийж байгаа сонгуулийн тусламжийн хэрэгцээний үнэлгээний багийнхантай уулзлаа. НҮБ-ын Улс төрийн асуудал эрхлэх газрын Сонгуулийн тусламжийн хэлтсийн ажилтан Светлана Галкина, НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн төвийн сонгуулийн зөвлөх Др.Саймон Финлий нарын бүрэлдэхүүнтэй баг манай улсад 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 7 хүртэл ажиллаж байгаа юм.

sukhbaatar_tsomog2401

Тус баг нь Монгол Улсын улс төр, сонгууль, аюулгүй байдалд үнэлгээ хийсний үндсэн дээр Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд НҮБ-ын системээс тусламж үзүүлэх боломж, чиглэлийг тодорхойлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НҮБ-ыг сонгуулийн туслалцааны асуудлаар төлөөлөх гол этгээд болох НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын туслах бөгөөд Улс төрийн харилцааны газрын дарга, ноён Лин Паскод зөвлөмж гаргаж өгөх зорилготой ажиллаж байгаа юм байна гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.

sukhbaatar_tsomog2405

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.