gishuun_head_suxbaatar_copy
5 сарын 25
  • sukhbaatar_blic_01
  • sukhbaatar_blic_02
  • sukhbaatar_blic_04
  • sukhbaatar_blic_05
  • sukhbaatar_blic_03

Гишүүний санаачлан, боловруулсан хууль батлагдлаа

Уншсан: 1137 И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Эрдэнэ, Х.Жекей нарын гишүүдийн санаачилсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хууль батлагдлаа. Ингэснээр УИХ  шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах шийдвэрийг Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 31-ны өдөр батлан гаргалаа. Хуульд заасны дагуу Улаанбаатар хотод захиргааны хэргийн давж заалдан шатны шүүх байгуулах бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байх юм. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг баталсан болно.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 


Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.