gishuun_head_suxbaatar_copy
5 сарын 25
  • sukhbaatar_blic_01
  • sukhbaatar_blic_02
  • sukhbaatar_blic_04
  • sukhbaatar_blic_05
  • sukhbaatar_blic_03

Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах хуулийн төслийг өргөн барилаа

Уншсан: 861 И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, З.Алтай, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг болон нэр бүхий гишүүд ‘’Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль’’-ийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Энэхүү хуулийн төслийг өргөн барьснаар, сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулж, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, санал авах, санал тоолох, сонгуулийн дүнг гаргах зэрэг сонгуулийн үе шатны ажиллагааг боловсронгуй, шуурхай болгох, сонгогчдын сонголтыг гажуудуулах аливаа оролдлогыг хаах зорилготой болохыг хуулийн төсөлд дурджээ.songuuli_copy

 

Сонгуулийг автоматжуулж байгаа нь,  сонгуулийн шинэчлэлтийн нэг хэсэг. Зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр шинэчлэлтийн асуудал шийдэгдэхгүй, харин сонгуулийн үйл явцын цогц механик ажиллагаануудын шинэчлэлтийн асуудалд ч хамааралтай болохыг хуулийн төсөл өргөн барьсан гишүүд хэллээ.

 

Мөн УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Одбаяр, Б.Батбаяр, Д.Арвин болон нэр бүхий гишүүд Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлж,хилийн заагт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан юм. Хуулийн төсөлд дурдсанаар, Яармаг, Зайсан, Төмөрзамын иргэд албан байгууллагуудад газрын тухай хууль болон монгол улсын иргэд газар эзэмших, өмчлөх эрхээ эдлэх хууль ёсны боломж нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлага байгаа болохыг хуулийн төсөлд дурдсан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 


Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.