Тэрбээр “Үндсэн хуульд ч төржсөн сэтгэлгээ байна. Өмнө нь бүр дор намжсан сэтгэлгээтэй байсан. Бид “Public” гэх үгийг “төрийн” хэмээн ойлгож байна. Гэтэл төрийн үйл хэрэг бус нийтийн үйл хэрэг гэж ойлгох учиртай. Гадаадын орнууд ч “төрийн далбаа” гэлгүй “үндэсний далбаа” хэмээн нэрлэдэг. Иймд энэхүү хуулийг анх санаачлахдаа л “төр”-ийн бус “нийтийн алба” гэж оруулахаар шийдсэн. Энэ хуулийн гол агуулга нь нийтийн албанд удирдах албан тушаалд буй хүн хувийн аливаа ашиг сонирхлоор шийдвэр гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх тухай юм. Гэвч УИХ-д энэ хуулийг батлуулахгүй байх ашиг сонирхол ч байна. Угтаа УИХ-д маш олон бизнесмэнүүд байна. Төрийн өндөр албан тушаалтнууд өнөөдөр хос морьтой явж байна. Тэгээд хувийн бизнестэй байдаг шалтгаанаа “Эхнэр, дүү нар маань л тэжээж байна. Гэр бүлийн гишүүдийн бизнес л миний амьдралыг авч явна” гэж тайлбарладаг. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнууд цалингаараа амьдарч чадахгүй байхад энгийн иргэд яана гэсэн үг вэ. Түүнчлэн хуулийн төсөлд буй сонирхлын зөрчлийн мэдүүлэг нь мэдээлэлжүүлэх үүрэгтэй. Мэдээлэлтэй болсноор иргэдийн хяналт нэмэгддэг. Ер нь авлигын учир шалтгаан сонирхлын зөрчил дээр тулгуурладаг. Иймд энэ хуулийг УИХ-аар оруулан батлуулахад олон нийтийн дэмжлэг маш их хэрэгтэй байна” гэв.
Б.Манд news.mn









Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Засаглалын хөгжлийн эерэг өөрчлөлт тод биш ч тодорхой ахиц гарсан гэв | Ж.Сүхбаатар: Гишүүн нь болсноороо бахархдаг |
|---|






