Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хуралдаанаар хэлэлцээд ирэх долоо хоногийн эхээр эцсийн байдлаар нэгтгэн, Засгийн газрын гишүүдэд дахин танилцуулах нь зүйтэй гэж үзэв.
Хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2008.09.22-ны өдрийн Захирамжаар байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг Хөтөлбөрийн төслийг 1 сарын хугацаанд яамд, Засгийн газрын төвшинд хэд хэдэн удаа хэлэлцүүлээд байгаа юм.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгийг ойролцоогоор 31.5 триллион төгрөг гэж тооцсон бөгөөд үүний 30 хувийг улсын төсөв, хөгжлийн сангаас, 33 хувийг хувийн хөрөнгө оруулалтаар, 30 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаас, 7.0 хувийг гадаадын зээл тусламжаар бүрдүүлнэ гэж тооцож байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд Тэргүүлэх чиглэл, зорилтууд, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, эх үүсвэрийн тооцоо, 2012 онд хүрэхээр тооцож буй үр дүн зэргийг тусгасан байна.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Лабораторийн төхөөрөмж, оношлуур худалдан авна | "Төр бүх өдөр иргэддээ нээлттэй байх ёстой" гэв |
|---|






