gishuun_head_tlexan
5 сарын 25
  • tleikhan_blic_02
  • tleikhan_blic_01
  • tleikhan_blic_03
  • tleikhan_blic_04
  • tleikhan_blic_05
А.Тлейхан нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр анх удаа сонгогдож байгаа ч Монгол улсын хөгжил, тэр дундаа цахилгаан, эрчим хүчний салбарт олон үр бүтээлч санааг дэвшүүлэн, хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү санаачлагууд нь улсын эдийн засагт хэдэн тэрбум төгрөгийн хэмнэлтийг авчирсан. Тэрээр хувь хүнийхээ хувьд зарчимч, хийсэн зүйлийнхээ үр дүнг үзэх гэдэг шаргуу, хөдөлмөрч, энгийн, найрсаг зан чанартай хүн юм. Энэ хүний хийсэн гавьяаг төр засаг ихэд үнэлж олон нэр хүндтэй шагналыг хүртээсэн. Баян-Өлгийн ард түмнийхээ итгэлээр “шагнуулан” ийнхүү УИХ-д сонгогдсон нь түүний хамгийн үнэтэй шагнал болсон билээ.

Гишүүний тухай

Уншсан: 2493 И-мэйл Хэвлэх PDF
Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан 2008 оны парламентын сонгуульд УИХ-ын 2-р тойрогт МАХН-аас нэр дэвшин парламентад сонгогдсон.

А.Тлейхан1976 онд МУИС-ийг төгссөн, эрчим хүчний инженер, үйлдвэрийн эдийн засагч мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, ажил албандаа үнэнчээр зүтгэж явдаг олны бахархал болсон хүмүүсийн нэг бол А.Тлейхан.

Тэрээр Улаанбаатарын 3-р цахилгаан станцад цехийн мастераас ажлын гараагаа эхэлж, үйлдвэрийн дарга хүртэл албыг хашиж явсан. 1980-аад оны эхэн үед ДЦС-3-ын үйл ажиллагаа доголдож байсан үед нийслэл хотыг хөлдөх аюулаас аврах ажлыг удирдан оролцож, тодорхой хувь нэмэр оруулсан цөөхөн хэдэн инженерүүдийн нэг гэдгээр түүнийг салбарынхан төдийгүй нийслэлчүүд сайн мэднэ. А.Тлейхан эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажиллахдаа олон арван бүтээлч санаа, шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, тэр нь эргээд улсын эдийн засагт хэдэн тэрбумаар тоологдох хэмнэлтийг гаргаж байсан.

Тэрээр 2000 онд Монгол Улсын зөвлөх инженер зэрэг дэв хүртсэнээс хойш Эрчим хүчний тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах, уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран хийж гүйцэтгэхэд оролцож байсан.

Эрхэлсэн ажлынхаа эцсийн үр дүнг үзэхийн төлөө тууштай хөдөлмөрлөдөг, зорьсондоо хүрэх тэмүүлэл нь түүнийг төрийн түшээ гэсэн эрхэм нэр алдрыг олж авахад нөлөөлсөн нь гарцаагүй.

Улс орны хөгжилд томоохон үүрэгтэй эрчим хүчний салбарын ажлыг мэддэг, Монгол Улсын зөвлөх инженер хүн УИХ-д сонгогдсоноор эрчим хүчний хийгээд дэд бүтцийн салбарын цаашдын хөгжлийг тодорхойлох, энэ чиглэлийн бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулна хэмээн сонгогчид нь түүнд итгэл үзүүлсэн билээ.

А.Тлейхан УИХ-ын Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Тойрогтоо хийсэн Ажил

А.Тлейхан - Баян-Өлгий аймаг

Манай сайтаар дамжуулан УИХ-ын гишүүд сонгогчдын асуултанд хариулт өгдөг билээ. Энэ удаад Баян-Өлгий ..»Another Articles
Бусад

А.Тлейхан - Зургийн цомог

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.