Энэ жилийн гол зорилтын тухай ярихаас өмнө Улсын Их Хурлаар саяхан баталсан Монгол улсын хөгжлийн цогц бодлогын талаар цөөхөн зүйлийг хэлье.
Үндэсний хөгжлийн цогц бодлогын гол зорилт нь хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, Монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны тогтвортой хөгжлийг нэн тэргүүлэх чиглэл болгож хүнийг оюунжуулж чадваржуулах замаар нарийн технологи бүхий байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг, мэдлэгт суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төр, засгийн тогтолцоог төлөвшүүлэх замаар үндэсний бахархлыг дээдлэн Монгол улсын бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлж дундаж хөгжилтэй улс болгоход оршино.
2007-2015 онд эдийн засгийн өсөлтийг дунджаар 14 хувиас доошгүй болгож, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг 5 мянгаас доошгүй ам.долларт хүргэж эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үндэс суурийг тавих, 2016-2021 онд эдийн засгийн өсөлтийг дунджаар 12 хувиас доошгүй байлгаж мэдлэгт суурилсан эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлж нэг хүнд ногдох ДНБ-ийг 12 мянгаас доошгүй ам.долларт хүргэхийг зорьж байгаа юм.
| Өлгий хотын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх | А. Тлейханы тойрогтоо хийсэн ажлуудаас: |
|---|


