Сонгуулийн тухай хууль батлагдаад удаагүй байна. Шинэ хуулиар ирэх 2012 оны сонгууль холимог систем буюу 48:28 гэсэн хэлбэрээр болно. Харин мажоритар 48 тойрог дээр нэр дэвшээд ялагдсан ч намынхаа авсан пропорциональ тойргоос парламентад орох боломж байгаа нь улс төр болоод нийгмийн хүрээнд асуудал үүсгэж байна. Тиймээс энэ заалт дээр УИХ-ын гишүүдийн байр суурь ямар байгааг сонирхлоо.
-Мажоритар тойрог дээр очоод унасан хүмүүс бүгдээрээ УИХ-ын гишүүн болох нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл, нийгэм хүлээж авах нь муу байна. Харин нэлээн цөөн саналаар ялагдсан хүмүүсийг оруулж болно гэж байгаа: Манай нам сонгогчдын 45 хувиас дээш саналаар ялагдсан бол намын жагсаалтаар УИХ-д сууж болох саналыг гаргаж байсан ч Ардчилсан нам хүлээж аваагүй. Бөхөөр ярих юм бол шороотой. бөх туг тойрч байгаатай адил болно. Мэдээж сонгуульд ороод бүгд ялахгүй. Цөөхөн саналаар ялагдсан ч намын жагсаалтаар парламентад ордог зарим орны жижиг бий. Сонгогчдын 45 хувь гэдэг өндөр рейтинг шүү дээ. Олон хүн дэмжиж байна. Харин хамаагүй доогуур суудал авсан мөртлөө УИХ-д сууна гэвэл зохимжгүй гэж би хувьдаа боддог. Манай намын бүлгийн гишүүд ч тийм саналтай байсан. Тиймээс 45 хувийн санал авсан бол гэсэн шалгуур тавьж байсан юм. Жагсаалтдаа шалгуур тавихгүй бол унасан болгон нь би УИХ-д сууна гээд зүтгэвэл яах болж байна гэсэн асуудал гарна.
Эх сурвалж:Өдрийн шуудан Б.Энхжаргал
| ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хуулинд хүний эрхийг дээдлэх чиглэлийг нэмж өгөх хэрэгтэй | “Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлдэг” эмч |
|---|


