5 сарын 25
  • tsengel_ts_01
  • tsengel_ts_02
  • tsengel_ts_03
  • tsengel_ts_04
  • tsengel_ts_05

Цэнгэл.Ц

Уншсан: 13506 И-мэйл Хэвлэх PDF
tsengel_ts
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Yet even though ancestor will not symbolize thenatural globe, this individual represents a further Michael Kors Bags post of man lifestyle; your apple company of imagined, involving bogus issues, regarding legislations as well as erina kors accoutrements wall socket of discipline, associated with cycling as well as adventure. Ancestor is the one that educates Michael Kors Bags a child, who exhibits your pet the allee to the entire world. Tender adulation is actually codicillary enjoy. Its prediction can be "1 adulation you since Eileen kors Hamilton carrier dark-colored satisfy my own anticipation, as you perform your current duty, because you are similar to us.Inches Michael Kors Bags Within conditional fatherly adulation look for, as with real loving Michael Kors Hamilton Grommet Tote , any abrogating as well as a overall element.

http://www.michaelkorscanadaoutlet.net/
ae4177fbfb52fc9e64f e129
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: CoumehesCourn 2012.05.21 13:01

Їргэлжлэл 3.Малчид амьдрал ахуй харьцангуй сайжирсан айл бїхэн л портер ядахдаа хятад мотоцикльтой болсон. учир сумын тєвд сонгуулийн хоёр хэсэг / нэг ч байсан болно./ баймаар байна. суманд сайндаа 2000 орчин хїн санал єгч байгаа шїї дээ. Багт Сонгуулийн хэсэг байх хэрэггїй.
4. Хайрцагаар санал авах явдал илїї зїйл 4 жилд 1 удлаа болж байгаа сонгуульд санлаа очоод єгчих боломж бїрэн байгаа.Хайрцагаар авсан ч яах аргагїй євчтэй юмуу, Дєнгєж тєрсєн эхчїїдээс єєр хїнийг хамруулахгїй байх хатуу заалт оруулах хэрэгтэй. Эдгээр саналыг та биднийг тєлєєлж тєр барилцаж буй эрхэм гишїїний хувьд єєрийн санал дїгнэлттэй хамтатган гаргаж хамгаалан хэрэгжїїлэхийг хїсье.
Сайхан сум сургууль, эмнэлэг, цэцэрлэг соёлын тєвийн ажилтан албан хаагчид
таны ажилд амжилт хїсье
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: орон нутгийн сонгуулийн хуули 2012.04.24 10:53

Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу Эрхэм гишїїн таны амрыг айлтгая. Орон нутгийн сонгуулийн хуулинд єєрчлєлт оруулах явцад хэдэн заалтуудыг єєрчлїїлэх хїсэлт орон нутгийн иргэд ялангуяа тєрийн їйлчилгээний салбарт ажиллагсдад байна.
ЇЇнд: 1.Сонгууль їргэлжлэх цагийг наашлуулах боломжтой. Оройн 8 цагаас хойш хэсэг дээр ирж саналаа єгдєг хїн бараг байдаггїй. юм. 8-10 цагийн хооронд хэсгийн хорооныхон бие биеэ хараад хий сууж байдаг.
2. Тєрийн їйлчилгээний салбарт ажиллагсад сумын Иргэдийн хуралд нэр дэвшихэд заавал ажлаа єгч байж нэр дэвших заалтыг хасах хэрэгтэй. Єнєєдрийн сумдын ИХ ын тєлєєлєгчид боловсролын тївшин доогуур байгаа учир орон нутагт хуулийн хэмжээний баримт бичиг боловсруулах чадамжгїй мєн 2013 оноо тєсєв орон нутагт ирэх учир тєрийн їйлчилгээний салбарынхан иргэдийн хуралд таслах эрхтэй орох, ядаж єєрсдийн тєсєв зардлаа хамгаалах шаардлага гарах болно Їргэлжлэл бий. . . ...
Сайхан сумын сургууль, эмнэлэг, цэцэрлэг, соёлын тєвийн албан хаагчид
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: орон нутгийн сонгуулийн хуули 2012.04.24 10:45

Сайн байна уу Таны ажилд амжилт хїсье. Бид Булган аймгийн сургуулиудын нийгмийн ажилтангууд байна. Бид бїгд багшийн мэргэжилтэй хїмїїсээ. Гэтэл бидний цалин багш нараас нэг шатлалын доогуур цалинтай, 5 жил тутамд олгодог 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжинд хамрагдахгїй учир ажилдаа сонирхол багатай болоод байгаа олон жил хохирч байна. Тэгээд амралтын хоног багш, мэргэжлийн зэрэг байхгїй . Иймээс дадлагатай сайн нийгмийн ажилтангууд маань ажлаа єєрчлєн эргээд багшаа хийх болоод байна Та энэ талаар Их хуралд санал тавивал сайн байна
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: цалин тэтгэмжийн талаар 2012.04.24 09:54

Эрхэм гишүүн таны энэ өдрийн амар амгаланг эрж байна. Би бээр Булган аймгийн унаган нутгийн хүүхэд бөгөөд Улаанбаатар хотноо оюутан байхаасаа л залуучууд руу чиглэсэн олон үйл ажиллагааг явуулж байлаа. Одоогоор Чадварлаг Залуу Монгол ТББ тэргүүн хийдэг бөгөөд нутаг руугаа чиглэсэн үйл ажиллагааг нэн тэргүүнд хийдэг.Энэ удаад таныг миний хийх гэж буй ажилд туслаач хэмээн урьж байна. Хэрвээ та хүсвэл миний одоогийн хийх гэж буй ажлын талаар надтай уулзах цагыг гарган уулзаж мөхөс миний үгийг сонсооч хэмээн хүсэж байна. Энэхүү ажил нь Булган аймгийн 1000 гаруй залуусыг хамарсан оюунлаг ажил байх болно.Таны сайхан үгс, залуучуудад урам өгөх, ирээдүйг харах алсын хараа л тэдэнд хэрэгтэй байна.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: 2011.09.15 16:19

Sai bna uu erhem gishuunee? DEMJIGCH iin asuultiin hariultiig unshihiig husej bna.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +2 үнэлгээтэй Бичсэн: 2011.04.23 18:17

Sain bnu tanid ene zahiag unshih odriin mendiig hurgey. Taniig ih hurald songogdoj ajillaj bgaad ih bayrtai bna. Irged, niitiin toloo hiisen ajil buteel chn bidend ih hurch chaddag. Ene dashramd tanaas 1 zuil asuuh gsn yum. Taniig saidaar ajillaj bh uyd ih l hetsuu zuil tohioldoj bsniig bid bugd medne. Tmees zaluu demjigch nartaa handan odoogiin amjiltad hurehed setgeleer unah uydee yamar arga heregledeg bsn, yunaas setgeliin huch avan zorigjij, sedeljdeg bsn talaaraa yrij zowlogoo ogno uu hemeen husej bna. Olon zaluus tanias ulger duurial avah uchraas hariu zaawal bichne gj itgej bna.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +1 үнэлгээтэй Бичсэн: 2011.04.23 18:14

Энэ бол их чухал асуулт байна. Надад хандаж ийм сайхан асуулт асуусан эрхэм дэмжигч дүүдээ баярлалаа. Миний хувьд төрийн хүн хэцүү албыг хашиж явахад халгаж байсангүй, хүнд хэцүү хэмээн шантарч байгаагүй. Яахав улс төрчдийг дайрч доромжилдог жишгээр янз бүрийн доромжлолыг амсаж байлаа. Гэхдээ тэр болгонд гуньж гутралгүй, хэл ам хэрүүл тэмцэл хийлгүйгээр “ярьдаг хүмүүс юм даа” гээд л өнгөрдөг байсан. Би ер нь нэг их уурлаж, гуньж гутраад, сэтгэл санаагаар унаад байдаггүй. Мэдээж хүн учраас зарим нэг алдаа дутагдал гарахад уур хүрмээр тохиолдол байдаг. Гэхдээ уурлахгүй, бухимдахгүй байх шаблон, жор гэж байхгүй ш дээ. Зөвхөн өөрөө өөртөө эзэн болж, өөрийгөө хянаж барих ёстой, өөрөө өөрийгөө зоригжуулж, сайн сайхан зүйлээс сэдэл авах ёстой гэж үздэг. Миний хувьд улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадвал төрийн сүлд өршөөдөг гэж бодож явдаг даа.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл 2011.05.04 10:40

Sain baina uu gej saihan Mongol heleeree tantai mendchilie. Namaig Baasandamba gedeg. Bi Bulgan Aimgiin oyutnii holboonii terguun baina. Oyutan zaluuchuud gedeg bol uls ornii ireedui. Uuntei ta sanal niileh baih. Tanii uil ajillagaand oyutanuudaa demjsen ajil nuulgui helehed dutmag ym shig sanagddag. Hervee ta Bulgan aimgiihaa oyutan zaluusiin toloo ym hiie gej bodoj bga bol bid buhen tantai hamtran ajillahad belen baigaa.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +2 үнэлгээтэй Бичсэн: 2011.01.26 10:21

Би нэг зүйлийг зарчмаа болгодог. Өөрийнхөө хийсэн ажил, олон нийтэд хүрсэн зүйлүүдийг сурталчлах, пиар хийх дургүй. Оюутан залуустайгаа үргэлж хамтарч ажилладаг. Саяхан нутагтаа очиж залуучуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Мөн жил бүр урлаг спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Шаардлагатай бол үйл ажиллагаанд нь хөрөнгө санхүүгээр тусалдаг юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд одоогийн залуу хүнийг тогтвор суурьшилтай, хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэй гэж боддог. Одоогийн залуус их халгамтгай, ажлаас бэргэдэг болсон юм шиг санагддаг. Булган аймгийн оюутны холбооны ерөнхийлөгч, Нутгийн зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлуудыг хийж байсан. Эндээс нэг зүйлийг ажиглахад нутаг орноо, улс эх орноо хөгжүүлье гэсэн залуус ч цөөнгүй байдгийг анзаарснаа хэлэх хэрэгтэй. Гэхдээ бид үүний тулд нутаг оны хөгжилд шаардлагатай ажлуудын дэс дарааллыг оновчтой тогтоох, энэ чиглэлээр хэлэлцүүлэг хийх ёстой байх гэж боддог. Мөн залуучууд маань ахмад, дунд үеэ сонсож өөртөө итгэлтэй ажиллах ёстой юм.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -1 үнэлгээтэй Бичсэн: УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл 2011.05.04 10:40

Сайн байна уу?
УИХ-ын гишүүн бүрт хуваарилсан нэг тэрбум төгрөг бий түүнийг хэрхэн зарцуулж байгаагаа нутгийн иргэддээ хэзээ тайлагнах вэ? Ойрын хугацаанд сонгогчидтойгоо нэг уулзвал зүгээр санагдах юм.
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! +2 үнэлгээтэй Бичсэн: 2010.09.23 11:13

Сайн байна уу, тарган тавтай сайхан өвөлжиж байна уу? Орон нутгийн ахуй амьдралтай холбоотой асуулт тавьсан 2 иргэндээ талархалаа илэрхийлье.
УИХ-ын гишүүний 2008-2010 оны ажлын тайлан хэвлэгдэн гарж иргэд, сонгогч нарт тайлангаа хүргүүлсэн мөн өөрийн албан ажлын хэрэгцээнд ашигладаг интернэт хуудасны дараах холбоосоор нэвтэрч үэж болно.гэдийг хэлэхэд таатай байна. http://www.vip76.mn/tsengel/virtuali-setguul.html?view=book&id=6
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! 0 үнэлгээтэй Бичсэн: УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл 2011.01.24 18:58

Сайн байна уу? Хөдөөгийн иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байна. Малчид маань зөвхөн малаараа л амьдардаг.Тэгтэл одоо цаг хэцүү болж хэдэн малыг нь энэ их хүйтнээр авч одохнээ.Цэнгэл гишүүн та Булган аймгийнхандаа ямар ямар арга хэмжээ авч байна вэ?
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -2 үнэлгээтэй Бичсэн: 2010.01.19 18:19

Мөнхжаргал таны энэ өдрийн амрыг эрье. УИХ-ын гишүүн миний цахим хуудасанд хандаж асуулт тавьж санаа бодлоо илэрхийлсэн танд талархснаа илэрхийлье.
Булган аймгийн хойд урд бүсийн нйит 17 сумдаар хаврын чуулганы завсарлгаа болон, амралтын өдрүүдээр тойрогтоо ажиллан нийт сумдаар тойрон иргэдийнхээ санал хүсэлтийг байнга авч ажиллаж байна.
2011 оны 1 дүгээр сарын 7-10-ны хооронд Орхон Бугат сумдаар ажиллаад өвөлжилтийн байдалтай газар дээр нь очиж танилцаад ирлээ.
Бид цаг зудыг эртнээс тооцолон 10-р сард бүх сумдын Засаг дарга, багийн Засаг дарга нараар дамжуулан уриалга ил захидал илгээж сануулж байсан. /Уриалгыг бүрэн эхээр нь эндээс http://www.vip76.mn/tsengel/toirog/toirgiin-ajil/20746-bulgan-xangaichuuddaa-xandax-urialga.html үзнэ үү/ Үүний үрээр ч Булган аймгийн хэмжээнд мах бэлтгэл борлуулалт өндөр хувьтай байна.
Мөн 2010 оны хаваржилтын байдал хүндэрсний улмаас 12,0 сая төгрөгийн төл малын тэжээл хуурай сүү зэрэг тусламжийг Булган аймгийн онцгой байдлын албанд өгч тараалгасан. 2010 оны УИХ-ын гишүүний өөрийн төсөвтөө Рашаант, Тэшиг сумдад Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах бага оврын үйлдвэр байгуулах, Сайхан, Хишиг-Өндөр, Могод Баян-Агт сумдад хүнсний хөргүүр бүхий зоорь бариулах ажлыг зохион байгуулахаар сумдын удидлагуудад шилжүүлэн барилгын ажил явагдаж байна.
2011 оны төсөвт Мал аж ахуйг түшиглэсэн туслах аж ахуйг дэмжих зэрэг ажлыг УИХ-ын гишүүний зүгээс авч хэрэгжүүлж байна.
1. Мал аж ахуйг түшиглэсэн туслах аж ахуйг дэмжих /Булган/ 200сая
2. Хотын төв талбайн тохижилт /Булган/ 375сая
3. Эмчилгээ сувиллын рашааныг түшиглэн "Ахмадуудын нүүдлийн гэр сувилал" ажиллуулах /Булган, хойд бүс/ 35сая
4. Эмчилгээ сувиллын рашааныг түшиглэн "Ахмадуудын нүүдлийн гэр сувилал" ажиллуулах /Булган, урд бүс/ 35сая
5. Өрхийн амжиргааг дээшлүүлэх, нэн ядуу болон өрх толгойлсон эхчүүдийг гэржүүлэх /Булган/ 255сая
6. Соёл, амралтын хүрээлэн, хүүхдийн паркийн тоглоом, тоног төхөөрөмж /Булган/ 100сая
Энэ асуултыг би бас асуухыг хүсэж байна! Энэ дэмий асуулт байна! -2 үнэлгээтэй Бичсэн: УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл 2011.01.24 19:01

Асуултаа бичнэ үү



Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.