Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Сайхан, Баян-Агт, Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Хялганат, Бугат зэрэг найман сумын дотуур байрны багш, захирлууд нийгмийн ажилтан нартай уулзаж, дээрх найман сумын дотуур байрны сурагчдын хэрэгцээнд зориулан мэдээллийн технологи хөгжсөн энэ үед боловсролыг дэмжих үүднээс иж бүрэн компютертэй болголоо.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Гурванбулаг суманд Монголын хүүхэд бүрийг тэтгэх Бүжинлхам бурхан бүтээлгэж тус суманд гардуулан өглөө. Могод сумдын хүүхдийн баярт оролцон нийт 250 гаруй хүүхдэд гарын бэлэг хүүхдийн тоглоом гардуулж баярын мэндчилгээ хүргэсэн.
Бугат, Баян-Агт сумын нийт 22 ээжид энэрэлт сайхан ээж өргөмжлөл олголоо. Мөн өнгөрсөн 5 дугаар сарын 16-нд Хишиг-Өндөр суманд Бишрэлт гүн Сундуй хөшөөний нээлтэнд оролцож, 20 элбэрэлт сайхан аавыгаа шалгаруулж өргөмжлөл гардуулсан.
2011 оны 6 дугаар сарын 3-нд Бүрэгхангай сумын төлчдийн баярт оролцон 200 гаруй өрхтэй уулзалт хийж ажил амьдрал санал сэтгэгдлийг сонсон, Алтан төлийн эздэд болор цом гардууллаа.
| Ц.Цэнгэл гишүүний орон нутагт ажилласан тайлан | Булган аймагт ихэр ботгоны мялаалга боллоо. |
|---|


