Булган аймагт ихэр ботго төрлөө
Булган аймагт анх удаа ингэ ихэрлэсэн баярт үйл явдал тохиолоо. Эрт цаг үеэс ингэ ихэрлэхийг тухайн орон нутгийн төдийгүй нийт улсын ард иргэдийн амар тайван амьдрах , сайн цагийн эхлэл гэж үздэг уламжлалтай. Ингэ ихэрлэсэн тухай мэдээг өвөг дээдэсийн үед хошуу ноёноосоо Хаан хүртлээ хэл хүргэдэг байсан түүхэн уламжилалтай. Энэ уламжлалынэ дагуу 2011 оны 5 сарын 9-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд Аварга А.Сүхбатын хотонд УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунайн хамт, УИХ-ын Даргын Мэндчилгээ болон УИХ-ын гишүүний мэндчилгээ зэргийг хүргэн, болор цом гардуулж баяр хүргэсэн.

Бишрэлт гүн Сундуйн хөшөө сүндэрлэлээ
Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Бишрэлт гүн Сундуйн хөшөөг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Бишрэлт гүн Сундуйн хөшөө сүндэрлэлээ. Хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл оролцлоо. Тус баярын арга хэмжэний үеэр Энэрэлт сайхан аав өргөмжлөлөөр 20 аавыг шалгаруулсан.


Сурагчдад видео хичээл бэлэглэв
Булган аймгийн хэмжээнд ЕБС-ын 2011 онд 11-р анги төгсөж буй 25 бүлгийн гаруй сурагчдад цаашдын ирээдүйд нь үнэтэй хувь нэмэр оруулж их дээд сургуульд элсэн ороход нь тус нэмэр үзүүлэх видо хичээлийг бэлэглэлээ.

Булган аймгийн НАМЗХ 6-р чуулганг хамтран зохион байгууллаа. Уг чуулганы ажиллагаанд 16 сумдын төлөөлөгчид ирж оролцсон. Тус хуралдаанаар бүтэц бүрэлдэхүүнээ сонгож улмаар ирэх жил хийх ажлынхаа ерөнхий төлөвлгөөг хэлэлцэж баталлаа. Энэ араг хэмжээнд залуучуудыг татан орлцуулж, дэмжин ажиллаж байгаа нь МАН-ын ирээдүй шинэ залуу боловсон хүчинг бэлтгэх, сургах ажилд хувь хэмрээ оруулж буй нэг илэрэл юм. Мөн энэ үеэр Булган аймгийн хүнсний захын аюулгүй ажилгааг хангаж камержуулсан. Энэ нь захаар үйлчлүүлж буй ард иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах тустай зүйл болж чадсан.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл хөдөө орон нутагт багуудаар ажиллахдаа. 2011 оны 6 дугаар сарын 1-нд Эх үрсээ баярлууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл Булган аймгийн Хойд сумдаар ажиллаад ирлээ. Булган Булган аймгийн хэмжээнд цаг агаар нилээд хүйтэн, зуншлага аажуу болж байна. Гэсэн хэдий ч малчид тариалнчдын маань сэтгэл санаа өөдрөг, ажил нь ургаштай явж байлаа.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багт багийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд зориулж мотоцикл гардууллаа.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Сайхан, Баян-Агт, Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Хялганат, Бугат зэрэг найман сумын дотуур байрны багш, захирлууд нийгмийн ажилтан нартай уулзаж дээрх найман сумын дотуур байрны сурагчдын хэрэгцээнд зориулан мэдээллийн технологи хөгжсөн энэ үед боловсролыг дэмжье гэж иж бүрэн компютертэй болголоо.

Монгол Ардын Намын 90 жилийн ой арга хэмжээний хүрээнд намдаа олон жил үр бүтээлтэй үнэн ч шадрага ажиллаж буй өндөр настан ахмад болон залуу боловсон хүчнүүдээ 90 жилийн ойн медиалиар шагналаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Гурванбулаг суманд Нялхасыг асрч, хүүхдийг сайн сайхан байлгахыг дасан Бүжинлхам бурхан бүтээлгэж тус суманд гардуулан өглөө. Гурванбулаг, Могод сумдын хүүхдийн баярт оролцон нийт 250 гаруй хүүхдэд гарын бэлэг хүүхдийн тоглоом гардуулж баярын мэндчилгээ хүргэсэн.

Баян-Агт сумын 10 ээжид энэрэлт сайхан ээж өргөмжлөлөөр, Бугат суманд Энэрэлт сайхан ээжээр 9 ээжийг шагнасан, мөн хамгийн өндөр настай ээж, Хамгийн олон хүүхэдтэй ээж, Хамгийн уран ээж нарт тус өргөмжлөл олгосон.

2011 оны 6 дугаар сарын 3-нд Бүрэгхангай сумын төлчдийн баярт оролцон 200 гаруй өрхтэй уулзалт хийж ажил амьдрал санал сэтгэгдлийг сонсон, Алтан төлийн эздэд болор цом гардууллаа.

Булган амйгинй Гурванбулаг сумын Сургуулийн захирал Б.Нарантунгалаг, Могод сумын багш Ч.Алимаа, Бүрэг хангай сумын ахмад багш Л.Загд нарт Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан.
Монголын анхны эмэгтэй жудо бөхийн нэг олон улсын хэмжээний мастер, С.Нарантуяад ХБНГУ-ын Франкфурт хотод 2011 оны 60 дугаар сарын 13-20 өдрүүдэд зохиогдох Гранд мастерийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээн, Катагийн анхны эмэгтэй жудочин ба тус тэмцээн нь жудо бөхийн мэхийг уран гоё хийж барилддаг ДАШТ-үүдэд тус тус оролцох зардалд нь 500 долларын тусламж хандив болгон өглөө.
Булган аймгийн Булган сумын өндөр настан Б.Даваасүрэн хөлийн өвдөгний үеэнд 2003 онд яс ургаж олон жил яс хайлуулах уламжлалт болон анагаах ухааны эмчилгээ хийлгэсэн боловч үр дүнд хүрэлгүй, улам хүчтэй өвдөлт өгч алхаж чадахгүйд хүрсэн тухайгаа дурдаад гишүүнд хандаж тусламж эмчилгээний зардал хүссэн өргөдөл ирүүлснийг БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд ноёнВАН СЯО ЛҮН-д хадсанд, тус хүсэлтийг хүлээн авч тусламжийн халуун гараа сунган тус яамны хамт олон 500 долларын туслалцаа үзүүлсэн. Булган аймагийн Баяннуур сумын цэцэрлэгт иж бүрэн компьютер бэлэглэсэн.
Булган аймагт УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн нэрэмжит волейболын тэмцээн 8 дахь жилдээ амжилттай болж өндөрлөв
Тус тэмцээнд сум болон аймгаас нийт 25 баг оролцлоо. Тус тэмцээнд идэвхи санаачлагатай оролцож байгаа багууд болон бгуудын тоог харахад хөдөө орон нутгийн спортын арга хэмжээ зохион байгуулах нь олон маш үр дүнтэй мөн спортын өндөр амжилт гаргаж болох тамирчид төрөн гарч болох юм гэдэг нь харагдаж байлаа.




Булган аймгат УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн нэрэмжит волейболын тэмцээн 8 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд сум болон аймгаас нийт 25 баг оролцсон тэмцээн боллоо. Биеийн тамир, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах нь залуучууд, өсвөр насныхныг эрүүл чийрэг өсөх, зөв хүмүүжил, төлөвшил олоход ихээхэн түлхэц болдог спорт юм.
| УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл аймгийн ахмадуутай уулзлаа | УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл Булган аймгийн Хойд сумдаар ажиллаад ирлээ |
|---|


