
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Үүнд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, харин гишүүдээр нь УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Б.Батбаяр, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Одхүү, А.Тлейхан, Д.Тэрбишдагва, Ц.Цэнгэл нар ажиллахаар боллоо.
Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба, Засгийн газрын ажлын хэсэг болон холбогдох бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан ажиллуулахын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тэдний саналыг авах замаар иргэдийн оролцоог хангаж ажиллахыг байнгын хорооноос ажлын хэсэгт үүрэг болгожээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Ажлын хэсэг байгуулагдав | Зэсийн баяжмалыг боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах |
|---|


