
Гэртээ ирчхээд түүхийн холбогдолтой юм уу алдар суут хүмүүсиин намтар, түүх сонирхож уншдаг нь хэвшил болжээ. 23:00-24:00 цагийн үед унтаж амардаг байна. «Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ» гэж хэлэх дуртай эрхэм гишүүн аливаа зүйл үнэнээр явах хэрэгтэй гэдэг зарчим баримталдаг, Тэрбээр бага байхад ээжийнх нь үлгэр, туульс хайлж өгдөг байснаас амьдралдаа олон сургамжтай заавар зөвлөгөөг мэдэж авсан гэж бахархах дуртай юм билээ. Ардын сайхан үгнүүд нь тухайн үеийн сурган хүмүүжүүлэх их ухаан байсан гэдэгт итгэж явдаг нэгэн. Тиймээс сүүлийн үед энэ төрлийн ардын их ухаан хомсдож байгаад дотроо тун их харамсаж явдаг гэсэн.
Ц.Цэнгэл гишүүн 1957 оны дөрөвдүгээр сарын 22-нд Булган аймгийн Могод суманд төрсөн. Тахиа жилтэй, Үхрийн ордынх. 1976 онд Улаанбаатар хотын 10 жилийн 52 дугаар дунд сургууль, 1983 онд Уралын Политехникийн дээд сургуулийг эрчим хүчний болон турбины тохируулгын инженер мэргэжлээр, 1995 онд Удирдлагын хөгжлийн академийг тус тус төгссөн. Тухайн үеийн Уул уурхай, геологи, эрчим хүчний яамны томилолтоор Улаанбаатар хотын Засварын нэгдсэн үйлдвэрт хуваарилагдан ажиллажээ. Ингээд 1983-1990 онд тус үйлдвэрт, 1990 оноос ДЦС-З-т инженер, ерөнхий инженер зэргээр эрчим хүчний салбарт мэдлэг, боловсролоо зориулан ажилласан тус салбарын тэргүүний инженерүүдийн нэг юм. 1990-1996 онд ДЦС-3-ын гадаад худалдаа, хариуцсан ерөнхий менежер, 2000-2004 онд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2004 оноос УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТАЖ-ын сайдаар ажиллаж байсан. Эрчим хүчний салбарт ажиллах хугацаандаа эрчим хүчний засвар, тохируулгын чиглэлээр 50 гаруй шинэ бүтээл, оновчтой саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь эдийн засагт ихээхэн үр ашгаа өгч байсан гэдэг.
Эрчим хүчний салбарт он удаан жил мэргэжлийн дагуу ажилласан хүний хувьд тухайн салбарын онцлог, хүндрэл, бэрхшээлийг сайн мэднэ. Тэр ч утгаараа төрийн түшээ болсон цагаасаа эрчим хүчний салбарын хөгжил, хэтийн төлөвт санаа тавин, бодлогын түвшинд энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мэдлэг, туршлагаа зориулж яваа олонд танигдсан улстөрч. Төрийн өндөр албыг хаших хугацаандаа улс орны хөгжилтэй холбоотой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхэд Ц.Цэнгэл гишүүн үр бүтээл гарган ажилласан нь парламентад дахин сонгогдоход нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй." Тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын ШУА-ийн Сибирийн салбарт «Монгол Улсыг эрчим хүчний хямралаас гаргах арга зам» сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан, эдийн засгийн ухааны доктор цолтой. 1990 онд Эрчим хүчний тэргүүний ажилтан, 2000 онд Алтан гадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн гэр бүлийн хүнийг С.Нэргүй гэдэг. Бага залуу наснаасаа ижил дасал болсон хань нь түүнд хоёр сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Тэд өдгөө таван ач, зээтэй. Бага байхдаа бөхийн спортын бүх төрлөөр хичээллэж, тухайн үеийнхэн дундаа шаггүй сайн барилдаанч гэж хэлүүлж байсан намтар түүнд бий. Молор эрдэнээ дээдлэн шүтдэг монголчууд түүнийг адуунд хорхойтой гэдгээр нь эчнээ таних биз ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Ц.Цэнгэл: Хувьцааны үнэ цэнэ өсөхийг ойлгуулах л хэрэгтэй | Төрсөн эхэд авч байгаа цалинг нь бүтнээр нь олговол жинхэнэ дэмжлэг болно |
|---|


