Иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаанаас 536 ширхэгийг үнэгүй олгохоор болсон билээ. Харин нэмж аж ахуйн нэгжид олгох 10 хувийг иргэдэд олгох нь зүйтэй гэх саналыг нэр бүхий гишүүд санаачлав. Өөрөөр хэлбэл, үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжид хувьцаа өгөхгүй, харин иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгоно. Ингэснээр иргэд нэгж хувьцааг 1000 төгрөгөөр үнэлж, он гаруут Засгийн газарт хувьцаагаа арилжиж үлдэгдэл сая төгрөгийг бэлнээр авах боломжтой хэмээн тооцоолж буй. Харин энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхуулья.
"Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцаагаар 1.5 сая төгрөгийн олголтыг хэрэгжүүлнэ. Хэрэв хувь хүн өөрийн хэрэгцээнд байр орон сууц" болон сургалтын төлбөр төлөх шаардлагагүй гэж үзвэл үнэгүй эзэмших хувьцаанаас гадна төрөөс олгож буй тэр мөнгийг хувьцаа болгох боломжтой. Ер нь Тавантолгойн хувьцааны үнэ өсөх магадлал бий гэдгийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Тавантолгойн лиценз бүрээс 10 хувийг ард иргэдэд олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Ухаа худгаас хувь олгогдохгүй байлаа гэхэд бусад лицензээс олгогдож эхэлбэл 536 ширхэг хувьцааны тоо өсөж болох талтай. Юутай ч энэ асуудлаа түр хойш нь тавиад олон улсынхаа гэрээ хэлцлийг УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар шийдчих хэрэгтэй.
Эх сурвалж:Нийгмийн толь Л.Нинжсэмжид
| Монгол Улс ардчиллыг хөхиүлэн дэмжихээ илэрхийлэв | Ц.Цэнгэл гишүүн “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ “гэж хэлэх дуртай |
|---|


