5 сарын 25
  • tsengel_ts_01
  • tsengel_ts_02
  • tsengel_ts_03
  • tsengel_ts_04
  • tsengel_ts_05

Ц.Цэнгэл: Ерөнхийлөгч намд үйлчилж болохгүй

Уншсан: 423 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлтэй ярилцлаа.
-Өнгөрөгч баасан гаригт сайд нарыг томилсноор С.Батболдын танхим бүрдлээ. Шинэ сайд нарын асуудлыг үүнээс шуурхай шийдэх боломж байсан ч сөрөг хүчний эгнээнд шилжсэн АН завсарлага авснаар байдал сунжрах шиг боллоо. Сайд нарыг даруй томилоогүйгээс салбарын ажил цалгардсан гэж үзэж болох уу?

-Улс төрийн өнгө аяс гаргаснаас болж сайд нарыг томилж ажилд нь оруулах үйл явц сунжирсан нь үнэн. АН-ын ач холбогдол багатай шаардлагаас болж төрийн механизм зогсох учиргүй. Танхимыг дариу бүрдүүлээгүйгээс хариуцсан салбарт нь ажил цалгардсан нь мэдээж. Жишээ нь, хаврын их ажил Засгийн газрыг хүлээж байна шүү дээ. Төрийн ажил хүндрэлтэй асуудлуудыг шуурхай шийдэх шаардлагатай байдаг. Ийм учраас л сайд нарыг нэн яаралтай ажилд нь оруулах ёстой гэж МАН үзсэн.

-Тэргүүн шадар сайдын орон тоог АН шаардлагагүй гэж үзсэн. Тэгээд ч асуудал тэдний талд шийдэгдсэн. Тэргүүн шадар сайд зөвхөн хамтарсан үед л хэрэгтэй албан тушаал уу?

-Өөрсдөө болохоор энэ албан тушаал хэрэгтэй гээд хүнээ томилчихдог. Нөгөө намын тухайд үүн шиг хэрэггүй алба байхгүй гэж үзсэнийг би ойлгохгүй байгаа юм. Ерөөсөө зэс нь цухуйж байгаа хэрэг гэхээс биш яахав. Гэхдээ Тэргүүн шадар сайдын албанд нэрээ дэвшүүлсэн У. Хүрэлсүх улс төрийн эр зориг гаргаж түүнийг нь МАН дэмжсэнээр улс төр гацаанаас гарч танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой болсон. Маш зөв - алхам байлаа.

-Та сайдаар ажиллаж байсан хүн. Дэд сайд зайлшгүй хэрэгтэй орон тоо мөн үү?

-Дэд сайдын тухайд нэгэнт л байсан бүтэц. Одоо энэ албан тушаалыг  байхгүй болгоё гэвэл Засгийн газрын бүтцийн асуудал хөндөгдөнө. Тав зургаахан сарын хооронд танхимын бүтцийг өөрчлөх нь ажил цалгардах аюултай.

-Сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байхад Э. Бат-Үүл гишүүн "МАН цөөнхийг дарлаж, олонхиор хуч түрэн томилгоог шийдэх гэж байна" гэж буруутгасан. Ерөнхийлөгч ч сайд нарыг томилох асуудалд яарах хэрэггүй гэсэн байр суурьтай байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Цөөнхийг дарласан гэж хэлж болохгүй. Улс орны эрх ашиг байгаа болохоор хуулийн дагуу л томилгоог яаравчилсан. Ерөнхийлөгчийн хувьд намуудын эв нэгдлийг хангах үүрэгтэй хүн шүү дээ. Нэг намд илэрхий үйлчилж болохгүй.

-Төрийн түшээгийнх биш иргэнийхээ хувьд та шинэ сайдуудаас юу хүсэж, хүлээж байна вэ?

-Аль болох хөнгөн шуурхай ажиллах ёстой. Хэдийгээр   хугацаа   богино ч гэлээ тодорхой асуудлыг шийдэхийн төлөө анхаарах нь чухал. Ер нь өөр мэргэжлийн сайдыг салбараа мэдэхгүйг нь далимдуулдаг яамны ажилтан их байдаг. Тэгэхээр яамны дүрэм журмыг өөрчлөх тал дээр нэлээд анхаарах
шаардлагатай. Өнөөдөр социализмын үеийн дүрэм журамтайгаа л явж байгаа гэхэд хилсдэхгүй.

Түүнийг өөрчлөхөд гол анхаарлаа хандуулах ёстой

Жишээлбэл, төр хувийн хэвшлийн түншлэл тогтооно гэж ярьдаг. Үүнтэй уялдуулж дүрэм журмаа өөрчлөх ёстой. Засгийн газар бодлогодоо хувийн хэвшлийг. дэмжинэ гэж тусгасан. Гэвч энэ асуудал хоцрогдоод байна. Яамдууд гэж нэг л их төрийн мундаг том аппарат. Хувийн хэвшлээ дэмжихийн оронд бараг л үзэн ядаж байх жишээтэй. Нэгэнт л хувийн хэвшлийг дэмжих зорилготой юм бол салбар салбарын яам нь дүрэм журмаа зах зээлийн зарчимд нийцүүлж өөрчлөх хэрэгтэй шүү дээ, Шинэ сайд нар үүнд анхаарч ажиллаасай.


Эх сурвалж
Өдрийн шуудан
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.