2 сарын 05

vip76 сайтын тухай

Уншсан: 49689 И-мэйл Хэвлэх PDF
vip76_aboutМонголд өнөөдөр нийт хэдэн зуун мэдээллийн хэрэгсэл улс төрийн мэдээ, мэдээллийг бэлтгэн гаргаж байгаа ч олонх нь улс төрийн, нам хүчин, үзэл бодлын нэг талыг хэт барьсан, эсвэл хувийн зорилгод автсан туйлширмал хүрээнд мэдээллээ цацах болжээ.
Энэ нь ард түмэн, олон нийтэд буруу ташаа өрөөсгөл мэдээлэл хүргэх, мөн бусдын нэр хүндийг гутаах төдийгүй ард түмний төрд итгэх итгэлийг алдагдуулж байна.
Үүнтэй холбогдуулан Спикер Групп компаниас улс төрийн үнэн, бодит мэдээллийг хүргэх, нөгөө талаасаа ард түмэн, төрийн түшээдийн хоорондын харилцах гүүр болох үүднээс www.VIP76.mn нэртэй улс төрийн портал сайт эрхлэн ажиллуулж байна.
Хэрэгцээт АСУУЛТ ХАРИУЛТУУД
- Vip76.mn сайтыг ямар байгууллага эрхлэн гаргадаг бэ? Төрийн мэдлийн сайт уу?
- Vip76.mn-ийг "Спикер Групп" ХХК эрхлэн гаргадаг бөгөөд тус компани нь 2001 оноос эхлэн програм хангамж, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
www.vip76.mn сайт нь ямар нэгэн нам, бүлгэмд харьяалагдахгүй бөгөөд зөвхөн үнэн бодит мэдээллийг түгээх, ажил хэрэгч байдлыг эрхэмлэнэ.

- Энэ сайтын зорилго юу вэ?
www.vip76.mn-ын зорилго бол УИХ-д ард түмний төлөөлөл болон сонгогдсон УИХ-ын гишүүд, сонгогч хоёрыг "холбогч гүүр" болох юм. Энэ ч зорилгын үүднээс сайтын зүгээс сонгогч таны асуулт, бодол, сэтгэгдлийг хүлээн авах боломжуудыг сайт дээр нээж өгсөн болно.
Үүнээс гадна www.vip76.mn-ын өөр нэгэн зорилго нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч зэрэг ард түмнээс сонгогдон, тэдний дуу хоолой болж байдаг төрийн түшээдийн дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй үйл ажиллагаа, хийсэн бүтээсэн, санаачилсан ажлыг олон нийтэд танилцуулах, сурталчлах бөгөөд ингэснээр улстөрийн цогц мэдээ мэдээллийг энэ портал сайтаас уншиж, үзэх боломжтой.

- Энэ сайтаас ямар ямар мэдээлэл  авч болох бэ?
www.vip76.mn-ээс улстөрийн мэдээ мэдээллийг цогцоор нь авах боломжтой.
Улстөрийн үйл явдлын мэдээ мэдээлэл
  • Үйл явдлын мэдээ
  • Засгийн газрын мэдээ
  • Гадаад мэдээ
  • Сонирхолтой улстөр
  • Ярилцлага
  • Vip76 юу өгүүлэв
Видео мэдээ
  • УИХ-ын чуулган дээр өрнөсөн видео мэдээ
  • УИХ-ын чуулган гишүүдийн илэрхийлсэн байр суурь
Гишүүдийн мэдээлэл
  • Хувийн мэдээлэл
  • Хэвлэлийн тойм
  • Санаачилсан хууль
  • Тойрог
  • Видео мэдээ
  • Холбоо барих
  • Зургийн цомог
  • Ном бүтээл
  • Ажлын тайлан
  • Бусад
Судалгаа
www.vip76.mn сайт сар бүр тухайн нэг сэдвээр судалгаа явуулдаг билээ. Та тэрхүү судалгаанд оролцож, мөн судалгаатай холбоотой асуудлаар хэлэлцүүлэгт санал, бодлоо илэрхийлэн бичих боломжтой.

УИХ хэлэлцэж байгаа хуулийн төслийн хэлэлцүүлэг
Тухайн үед УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдтэй танилцаж. Мөн хуулийн төслүүдтэй холбогдуулан өөрийн санал, бодлоо илэрхийлэх боломжтой.
Тойргийн хэлэлцүүлэг
Та өөрийн харъялагдах УИХ-ын сонгуулийн тойрогтой холбогдон өрнөж байгаа хэлэлцүүлэгүүдтэй танилцаж, тойрогтоо өрнөж байгаа үйл явдлын талаар хэлэлцүүлэг бичиж, санал, бичих боломжтой.

- Би санал хүсэлтээ хаана, яаж бичих вэ? Миний бичсэн санал, асуултыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Та www.vip76.mn-ийн "хэлэлцүүлэг",  "санаачилсан хууль", УИХ-ын гишүүдийн нэр бүхий вэбэд "надад ирсэн захиа", "76-аас асууя" мөн вэбэд орсон мэдээ, материалын доор сэтгэгдэл бичих зэрэг байдлаар санал, бодлоо илэрхийлэх боломжтой юм.
"Хэлэлцүүлэг": Энэ хэсэгт орж, та өөрийн тойрог болон тухайн цаг үед нийгэмд тулгамдаад байгаа асуудлаар санал сэтгэгдлээ илэрхийлээрэй. Энэ хэсэгт бичигдсэн таны санал, сэтгэгдлийг сард нэг удаа нэгтгэн танай тойргоос сонгогдсон УИХ-нд гишүүнд бичгээр хүргэх болно.
"Санаачилсан хууль": Энэ хэсэгт та тухай үед УИХ-аар хэлэлцэгдэж байгаа болон хэлэлцэгдэхээр өргөн баригдаад байгаа хуулийн төслүүд дээр өөрийн санал бодлоо бичих боломжтой юм. Ингэж та хуулийн төсөл дээр санал бодлоо бичсэнээр тухайн хууль нийгмийн санаа бодлыг тусгасан, хэрэгцээ шаардлага дээр тулгуурласан , "нийгмээс урган гарсан" байх шинжийг "багахан ч" гэсэн бүрдүүлэх юм. Таны бичсэн  санал, бодолыг нэгтгэн хууль санаачлагч "багт" бичгээр хүргүүлэх болно.
"Надад ирсэн захиа": Хэсэгт та тухайн гишүүнд хандан "захиа" бичих боломжтой юм. Таны захиаг сард нэг удаа нэгтгэн тухайн УИХ-ын гишүүнд бичгээр хүргэх болно.
"76-аас асууя": Та тухайн гишүүнээс асуух асуултаа шууд бичиж болно. Таны асуултыг бусад хүмүүс үнэлгээ өгөх бөгөөд үнэлгээ өндөртэй асуултын хариулт түрүүлж бичигдэнэ.

- Би өөрийнхөө тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хэрхэн харьцаж болох вэ?
Та өөрийн тойргоос сонгогдсон, таны төлөөлөл болсон УИХ-ын гишүүдтэйгээ www.vip76.mn-ээр дамжин харьцах бүрэн боломжтой. Та гишүүний нэр бүхий хуудас дах "надад ирсэн захидал", мөн сайтын хэлэлцүүлэг гэсэн хэсэгт байрлах танай тойргийн дугаар бүхий хуудсаар дамжуулан  санал бодлоо илэрхийлээрэй. Таны бичсэн санал, бодлыг  сард нэг удаа нэгтгэн гишүүнд хүргүүлэх болно.
Харин та өөрийн мэйл хаяг, аль тойргийн иргэн болохоо тодорхой бичээрэй. Учир нь бид түүний дагуу танай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд хандах бөгөөд, холбогдох хариу ирүүлсэн тохиолдолд сайт дээр таны бичсэн санал сэтгэгдлийг доор хариултыг байршуулах болно.

Мөн та сайтын нүүр, УИХ-ын гишүүдийн вэб хуудасны баруун доод буланд байгаа "мэйлээ бүртгүүлнэ үү?" гэсэн хэсэгт өөрийн мэйл хаяг, тойргоо бүртэгүүлснээр цаг тухайд нь танай тойргоос сонгогдсон гишүүний шинэ соргог мэдээ, мэдээллийг мэйл хаягаараа хүлээн авах боломжтой юм.
-УИХ-ын гишүүдийн вэб хуудаснаас би ямар мэдээлэл авах боломжтой бэ?
Www.vip76.mn сайтын хамт олон Танд УИХ-ын тухайн гишүүн бүрийн цогц мэдээллийн сайтаараа дамжуулан хүргэхийг зорьж байна.

Та УИХ-ын гишүүдийн вэб хуудаст зочилсноор:
  • Хувийн мэдээлэл: Тухайн гишүүний товч намтар
  • Хэвлэлийн тойм: Хэвлэлд өгсөн ярилцлага
  • Санаачилсан хууль: Санаачилсан хуулиуд
  • Тойрог: Тойрогтоо хийж амжуулж байгаа ажлууд
  • Видео мэдээ: УИХ-ын нэгдсэн чуулган дээр тухайн гишүүний хэлсэн үг, байр суурь, санаачлгыг бүрэн эхээр нь үзэх боломжтой
  • Холбоо барих: Тухайн гишүүнтэй холбоо барих утас, мэйл
  • Зургийн цомог:
  • Ном бүтээл
  • Ажлын тайлан
  • Захиа бичих, тойргийн хэлэлцүүлэгт оролцох
  • Бусад
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах