5 сарын 25
  • odkhuu_blic01
  • odkhuu_blic02
  • odkhuu_blic05
  • odkhuu_blic03
  • odkhuu_blic04

Д.Кёкүшюзан Батбаяр: Байнгын хорооны хурал дээр гольфын талбайн солонгос эзнээс тайлбар авна

Уншсан: 618 И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяртай ярилцлаа.Тэрээр Туул гол тойрсон асуудлаар дүгнэлт гаргах УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч юм.

-Ажлын хэсгийнхэн Биокомбинатад барьж буй гольфын талбайтай танилцах гэсэн ч хамгаалагч нь дотогш нэвтрүүлээгүй гэсэн. Ямар шалтгаанаар оруулсангүй вэ?

-Хамгаалагч нь оруулаагүй. Хуулиа мэддэггүй хүнээр тийм том объект мануулж байгаа нь хачирхалтай. Дээрээс үүрэг өгсөн, хэнийг ч batbauar_ddоруулахгүй гээд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Су.Батболд бид гурвыг нэвтрүүлээгүй. Тиймээс ажлын хэсэг дээр, эсвэл Байнгын хорооны хуралдаан дээр тэр компанийн солонгос эзнийг нь дуудаж тайлбар авахаар төлөвлөж байгаа.

-Ямар тайлбар. Олон нийт бол Туулын эрэг дээр мод, бут огтлоод хашаа хатгачихсаныг нь эсэргүүцэж байгаа юм билээ?

-Үйл ажиллагааг нь би хувьдаа эсэргүүцэх юм алга. Спортын цогцолбор байгуулж, залуус тогловол зүгээр шүү дээ.Гэтэл хамгаалалт гээд гишүүдийг оруулахгүй байгаа нь анхаарал татсан. Нэг ёсондоо хар төрүүлсэн юм.Тэнд юу далдлав, цаг хожиж юу хийв, нөгөө химийн бодисын хэрэглээ энэ тэр байгаа юм биш үү гээд л. Миний авсан мэдээллээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм билээ.Тэд асуудлыг нь шийдэх байх.

-60 га газар хашчихаад УИХ-ын гишүүдийн оруулахгүй байгаа нь анхаарал татах байх. Ер нь тэр мод, бут тариад хаячихсан байдлыг нь хэрхэн нөхөн сэргээлт хийлгэх вэ?

-Их мод устгасан гэсэн. Даргаас нь бүх мэдээллийг ажлын хэсэг, эсвэл Байнгын хорооны хуралдаан дээр дуудаж байгаад авна. Мэргэжлийн хяналтын байгууллагаар давхар шалгуулна. Монгол Улсын иргэн 0.07 га газар өмчилж байхад гадныхан 60 га газар авч, бужигнуулж байгааг гайхаж л байна. Спортын хүний хувьд дэмжиж байгаа ч тэр харуулсан зан араншин, гишүүдийг нэвтрүүлэхгүйгээр юу нуусан бол гэсэн эргэлзээ, хар төрүүлж байгаа.

-Туул гол зарим хэсэгтээ тасарч, урсац нь багасаж буй болохоор Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан.Танай ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?

-Газар дээр нь байдалтай танилцсан. Олон асуудалтай тулгарсан л даа. Хайрганы карьерууд байна. Олон компани огтхон ч нөхөн сэргээлт явуулаагүй байна лээ.Тэр ухсан нүхэн дээр нь бараг нуур тогтчихсон байхтай ч таарлаа. Байгалийн биш, нөхөн сэргээлт хийгээгүйгээс тунасан ус бол маш их хортой. Туул бол Монгол Улсын хүн амны тэн хагас нь амьдарч буй нийслэлийн дундуур урсаж байгаа ганц гол. Энд тэндгүй тасарч, хог, новш гээд муухай бүхэн Туулд урсаж байна. Бид Төв аймаг хүртэл явж байдалтай танилцсан. Алтанбулаг сумын иргэдтэй уулзсан. Хайрганы маш олон лиценз өгсөн байна лээ. Үүнийг зогсоох чиглэлийг өгөөд байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нэлээд хэдэн карьерийн үйл ажиллагааг ч зогсоосон байсан. Гэсэн ч компаниуд нь шүүхдээд үйл ажиллагаагаа сэргээгээд байна. Тиймээс хэн ч дийлэхээ больчихсон улстай олон таарсан. Харин одоо асуудлыг УИХ-ын төвшинд авч үзэж байгаа болохоор би гишүүнийхээ хувьд Туул голын тухай хуулийн төсөл санаачлахаар шийдсэн. Одоо судалгаа хийж байна.

-Ямар агуулгатай хууль вэ?

-Туулыг хамгаалах асуудлыг хуульчилж өгье. Зарим улсад голоо хайрладаг хууль байдаг юм билээ. Манайд л усаа үнэлдэггүй. Цэвэр усны нөөцөөрөө бүх юмаа хийдэг.Тиймээс саарал ус ашиглах, усны хуваарилалтыг зөв болгох зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж байна.Туулыг одоо л ширгээхгүй авч үлдэх ёстой. Хэдэн жилийн дараа нөгөө домог болсон нуурууд шиг дуунд л үлдэх вий гэж болгоомжилсон нь энэ. Гарцаагүй ширгэж, тасалдаад байгаа нь үнэн шүү дээ.Тун удахгүй ажлын хэсэг саналаа Байнгын хороонд оруулж асуудлаа шийдүүлнэ.Тулгамдаад байгаа асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол үр дүнд хүрэхгүй гэж үзэж байгаа.

-Цогцоор нь гэдгээ тодруулахгүй юу. Ажлын хэсгийн төвшинд ямар саналууд гараад байгаа вэ?

Хайрганы карьерууд байна. 40 компаниас 10-ыг нь зогсоогоод 30 нь үйл ажиллагааг явуулаад байж болохгүй. Байнгын хорооны хуралдаан дээр Туулын асуудлыг хэлэлцэхэд нөхөн сэргээлт хийх талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар олгочихсон байх жишээтэй. Ер нь л холион бантан болсон зүйл их байна. Цогцоор нь гэдгийг Туулын эрэг орчим хайрга олборлож байгаа компаниудыг бүгдийг нь хөөж гаргана. Дээр нь арьс ширний үйлдвэрүүд байна. Хөдөө байгаа хамаг муу муухай юмыг нийслэлдээ авчирч угаадаг улс манайхаас өөр байна уу. Үүсчхээд байгаа хур хогийг цэвэрлэх гээд ажил их бий. Аялал, жуулчлал, хувийн хаус гээд их хэмжээний газар олгочихсон. Бүгдийг нь цуцлах ёстой. Хөрөнгө мөнгө ч их шаардагдах байх. Хэдхэн хүний эрх ашгийг бодох уу, хүн амын тэн хагас нь амьдарч байгаа нийслэлийн ганц голоо бодох уу. Хариулт нь ойлгомжтой байгаа биз дээ. Мэдээж эсэргүүцэж жагсах байх. Одоо л том ажлын хэсэг бай-гуулж, том хүчээр асуудлыг шийдэх гэж байгаа болохоор цэгцлэхгүй бол хожимдоно.

-Хуулийн төслөө хэзээ УИХ-д өргөн барих юм бэ?

-Ажлын хэсэг хуралдсаны дараа өргөн барина. Хүүхдийн баярын дараа хуралдаж, дүгнэлтээ гаргана.Туулын асуудал өнөөдөр утаатай дүйхүйц л юм болж байгаа шүү дээ.Тиймээс ч судалгаа хийж байна. Саяхан бид Туулын эрэг орчмоор яваад ирсэн шүү дээ.

Ч.Гангэрэл

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад

parent menu item not found: "126"
facebookTwitter-Iconyoutube