Завхан аймгийн төв Улиастай хот нь Агьтын ам, Баян-Улааны дээд худаг, Жаргалантын даваа, Жаргалантын ам, Солооны ам, Хэрэмтийн орой, Өндөр толгой хүртлэх газар нутгийг хамарч 3204 га нутаг дэвсгэрийг эзэлж оршидог. 15742 хүн амтай. Нутгийн баруун, баруун урд талаараа Алдархаан, Цагаанхайрхан, зүүн хойд талаараа Идэр, баруун хойд талаараа Яруу сумтай хил залгаж, Улаанбаатар хотоос 1079 км-ийн алсад оршдог. Засаг захиргааны анхан шатны нэгж 6 багтай.
1. Товцог баг
2. Өлзийт баг
3. Богдын гол баг...
Дэлгэрэнгүй...



Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй...