5 сарын 25

vip76 зорилго

Уншсан: 14181 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, ИТХ-ын хурлын гишүүн, Засаг дарга зэрэг ард түмнээс сонгогдон, тэдний дуу хоолой болж байдаг төрийн түшээдийн дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй үйл ажиллагаа, хийсэн бүтээсэн, санаачилсан ажлыг олон нийтэд танилцуулах, сурталчлах, төрийн түшээд болон сонгогчдыг хооронд нь холбож, тэдний "харилцааны гүүр" болох нь www.VIP76.mn сайтын үндсэн зорилго юм.  Мөн УИХ, ЗГ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, хуралдааныг үнэн, бодит, шуурхай мэдээлэх, олон нийтийн улс төрийн боловсролд нь тус нэмэр болхуйц улс төрийн танин мэдэхүйн мэдээллүүд хүргэх гэсэн давхар зорилгыг агуулж байна. Энэ бүхний үр дүнд  иргэдэд улс төрийн бүх л хэрэгцээт мэдээллийг нэг доороос буюу нэгдсэн мэдээллийн сайтаас олж авах боломжийг олгоно.

www.VIP76.mn сайтад зочилсноор та өөрийн сонгосон болон, өөрийн дэмждэг төрийн түшээдийн хувийн намтар, танилцуулга, санаачлан хийж буй ажилтай танилцах боломжтойгоос гадна хүссэн төрийн түшээтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, солилцох боломжийг танд олгож байна.

Харин та өөрийн үзэл бодол, хүсэл, санаачилгаа ёс зүйтэй илэрийлэхийг хичээнгүйлэн хүсэж байна.
www.VIP76.mn-д хэн нэгний нэр төрийг гутаасан, доромжилсон, нэр төрд нь халдсан мэдээ, мэдээлэл байршуулахыг хориглоно. Энэ бол бидний баримтлах гол зарчим байх болно.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах