Зохион байгуулагч:

Хуульчдын холбоо
Төлөв:
ЭхлээгүйДуусах хугацаа:
12/30/2023Хэлэлцүүлгийн удирдамж:
Энэ хэлэлцүүлэг нь 1994 оны Цуглаан хурал, жагсаалын журам тухай хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагыг тодорхойлж, судлаачдын байр суурийг тодруулах зорилготой. Энэхүү судалгаагаар цуглаан хурал, жагсаалын эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, дэмжих төрийн үүргийг олон улсын стандартад нийцүүлэн тодорхой хуульчлах хэрэгтэйг тогтоожээ.
Хэлэлцүүлгийн оролцогчид:



Бат-Эрдэнэ
Хууль зүйн доктор
Жагсаал, цуглаан нь өрнөх нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотой, иймд уг эрхийг хязгаарлах гэж оролдох боломжгүй юм
Монгол Улсад жагсаал, цуглаан их өрнөх болсон нэг гол шалтгаан бол улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, засаг төрийн тооцоо судалгаа муутай шийдвэр, үйл ажиллагаа, хүний эрхийн зөрчил, нийгэмд шийдвэрлэгдээгүй, тулгамдсан асуудал их байгаатай холбоотой. Мөн шударга ёсны шаардлага, иргэдийн улс төрийн боловсрол, чөлөөт, шүүмжлэлт, эрүүл сэтгэлгээтэй ч холбогдоно.

Бат-Эрдэнэ
Хууль зүйн доктор
Яг зөв дурдсан. Иргэдийн эрх чөлөөг хязгаарлах нь асуудлыг шийдэхгүй.

Номин-Эрдэнэ
Хуульч
Жагсаал, цуглаан, олон нийтийн арга хэмжээ нь хууль, журам гэсэн хоёр эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа нь эрх зүйн хийдэл, ойлгомжгүй байдлыг бий болгож байгааг засах шаардлагатай
Жагсаал, цуглаантай холбоотой харилцааг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 31 тоот тогтоолоор “Нийслэлийн гудамж, талбайд спорт, урлаг, уран сайхны, баяр ёслолын болон тэдгээртэй адилтгах арга хэмжээг зохион байгуулах журам”-аар зохицуулж байна. Олон нийтийн талбайг ашиглах Тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хуулиар, урлаг, соёл, баяр наадам зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг НИТХ-ын журмаар, харин төрийн байгууллагаас зохион байгуулж буй нийтийг хамарсан арга хэмжээ нь хууль, журмаас гадуур байгаа нь ялгавартай байдлыг бий болгожээ. Сүхбаатарын талбай дээр жагсаал, цуглаан хийх харилцааг ЖЦХЖтХ-иар зохицуулахаас гадна уг талбай дээр зохион байгуулагдах нийтийг хамарсан арга хэмжээг журмаар зэрэгцүүлэн зохицуулж байгаа нь эрх зүй хийдэл үүсгэж байна. Уг асуудлыг тодорхой болгож, эрх зүйн хийдлийг арилгаж зохицуулах шаардлагатай юм. Иргэд зарим үед үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор жагсаал, цуглаан хийх болох үед төр, нийслэлээс ямар нэгэн арга хэмжээг зэрэгцүүлэн зохион байгуулах, өөр арга хэмжээ давхцсан гэсэн шалтгаанаар жагсаал, цуглааныг хориглох тохиолдол бас гарч байна. Иймд олон нийтийн нэг л талбайг ашиглах асуудал шүү дээ, иймд нэг л эрх зүйн актаар зохицуулах нь зөв болов уу, иргэд бол Нийслэлийн журам, эрх зүйн актын талаар мэдээлэл бас бага байдаг.

Номин-Эрдэнэ
Хуульч
@Оросоо нийслэлээс ямар нэгэн арга хэмжээг зэрэгцүүлэн зохион байгуулах, өөр арга хэмжээ давхцсан гэсэн шалтгаанаар жагсаал, цуглааныг хориглох тохиолдол бас гарч байна. Иймд олон нийтийн нэг л талбайг ашиглах асуудал шүү дээ, иймд нэг л эрх зүйн актаар зохицуулах нь зөв болов уу, иргэд бол Нийслэлийн журам, эрх зүйн актын талаар мэдээлэл бас бага байдаг.

Номин-Эрдэнэ
Хуульч
@Оросоо нийслэлээс ямар нэгэн арга хэмжээг зэрэгцүүлэн зохион байгуулах, өөр арга хэмжээ давхцсан гэсэн шалтгаанаар жагсаал, цуглааныг хориглох тохиолдол бас гарч байна. Иймд олон нийтийн нэг л талбайг ашиглах асуудал шүү дээ, иймд нэг л эрх зүйн актаар зохицуулах нь зөв болов уу, иргэд бол Нийслэлийн журам, эрх зүйн актын талаар мэдээлэл бас бага байдаг.

Бат-Эрдэнэ
Хууль зүйн доктор
Эрх хэрэгжих эрх зүйн баталгаат орчныг сайжруулах нь
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг хүний эрхийн олон улсын хэм хэмжээ, зарчим, Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн шинэчлэн найруулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа хэдий ч хуулийн төслийн талаарх мэдээлэл нууцлаг байсаар байна. Иймд Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө хэрэгжих баталгааг сайжруулахын тулд дараах асуудалд анхаарах шаардлагатай хэмээн үзэж байна. 1. Хатуу зөвшөөрлийн тогтолцоог халж мэдэгдлийн тогтолцоонд бүрэн шилжих - 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд Монгол Улсын иргэн, улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийхдээ харьяалах сум, дүүргийн Засаг даргад урьдчилан мэдэгдэж “зөвшөөрөл” авдаг байхаар хуульчилсан. Харин 2005 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж иргэд, байгууллага тайван жагсаал, цуглаан хийхдээ энэ тухай “мэдэгдэл”-ийг зохих журмын дагуу Засаг даргад бүртгүүлдэг байхаар өөрчилсөн. Гэвч хуучны зөвшөөрлийн тогтолцоог бүрэн халж, урьдчилан мэдэгдэх журамд шилжих тогтолцооны шинэчлэлийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд хийгээгүйгээс уламжлалт зөвшөөрлийн тогтолцоо олон жилийн турш бодитой оршсон хэвээр байна. Харин мэдэгдлийн тогтолцоог зөвшөөрлийн журам болгон хэрэглэж тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлах явдлаас сэргийлэхийн тулд дараах арга хэмжээ авах шаардлагатай. - Жагсаал, цуглаан хийхтэй холбоотой хэт их мэдээлэл, баримт материал шаардах зэргээр мэдэгдэл хүсэгчид хүндрэл, дарамт учруулахгүй байх баталгааг хангах, мэдэгдэлд хариу өгөх хугацааг хамгийн бага байхаар тогтоох;- Мэдэгдлийг бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр тайван жагсаал, цуглааныг хууль бус гэж үзэхгүй байх, зохион байгуулагч этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангах; - Мэдэгдэл хүргүүлэх арга, процесс, журам нь хэн бүхэнд тодорхой, ойлгомжтой, шударга, ил тод, хэрэглэхэд хялбар байх шаардлагыг хуулиар тогтоох. Тухайлбал, мэдэгдлийг цахимаар, шуудангаар эсхүл биеэр хүргүүлэх боломжтой байхыг зэрэгцээ хэд хэдэн байгууллагад мэдэгдэл хүргүүлэхгүй шаардлагыг тогтоохгүй байх;- Тодорхой барилга, байгууламж дотор, эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах жагсаал цуглаанд урьдчилсан мэдэгдэл шаардахгүй байх; - Аяндаа үүссэн жагсаал, цуглаан болон цөөн хүн оролцож байгаа жагсаал, цуглааны үед мэдэгдлийг төрийн байгууллагад хүргүүлэхгүй байх нөхцөлийг хуульчлах шаардлагатай. Тухайлбал, Урьдчилан төлөвлөгөөгүй аяндаа үүссэн жагсаал, цуглааныг төрийн холбогдох байгууллагад мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр хууль бус гэж үзэж хүч хэрэглэн тараасан Унгарын эрх баригчдын үйлдлийг тайван жагсаал, цуглаан хийх талаарх хүний эрхийг зөрчсөн хэмээн Европын хүний эрхийн шүүх шийдвэрлэсэн байх баталгааг хангах шаардлагатай. Түүнчлэн цөөн тооны хүн оролцож байгаа жагсаал Мөн 1999 онд батлагдсан Финланд улсын Жагсаал, цуглааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд нийгмийн аюулгүй байдалд хохиролгүй, замын хөдөлгөөнд саад учруулаагүй цөөн тооны хүн оролцож байгаа жагсаал, цуглааныг төрийн холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэх шаардлагагүй хэмээн заасан. 2008 онд батлагдсан Молдав улсын Нийтийн жагсаал, цуглааны тухай хуулийн 12 дугаар зүйлд цөөн тооны буюу 50-аас доош хүн оролцсон жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй хэмээн хуульчилсан.2. Хууль зөрчсөн боловч тайвнаар өрнөж байгаа жагсаал, цуглааныг хүлцэн тэвчих төрийн үүргийг хуульчлах шаардлагатай. Мэдэгдлийг холбогдох байгууллагад өгөөгүй гэх зэргээр хууль зөрчсөн хэдий ч тайван журмаар явагдаж байгаа жагсаалын эсрэг хүч, албадлага хэрэглэхгүй байх баталгааг хангах. 3. Жагсаал, цуглааныг тараахдаа Цагдаагийн байгууллага Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан Жагсаал цуглаан тараах талаарх тусгайлсан заалтыг хэрэглэхгүйгээр түр саатуулах, эсхүл тайлбар мэдээлэл авах гэх зорилгоор жагсаал цуглааныг зохион байгуулагч, эсхүл идэвхтэй оролцогчдыг хүч хэрэглэн саатуулдаг практикийг бүрэн хориглох. 4. Цаг агаарын хүнд нөхцөлд зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үеэр майхан, гэр барих, халаалтаар хангагдах эрхийг хүлээн зөвшөөрч жагсаал, цуглаанд оролцогчдыг эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төрийн үүргийг хуульчлах. 2022 онд ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхээс жагсагчдын майхан барих боломж нь Үндсэн хуульд заасан тайван жагсаал, цуглаан хийх эрхийн агуулгаар хамгаалагдах ёстой хэмээн үзэж майхан, камп барихыг хориглох нь Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн шийдвэрлэсэн. 5. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд онц байдал болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн тухайн дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглосон хэдий ч онц болон дайны байдал зарласан шалтгааныг эсэргүүцэх, гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор зохион байгуулсан жагсаал цуглаанд дээрх хориглолт үйлчлэхгүй байхаар заасан. Гэвч практикт ийм төрлийн жагсаал, цуглааныг ердийн жагсаал, цуглаантай адилтган үзэж хориглон хязгаарлах тохиолдол Ковид-19 цар тахлын үед олонтоо гарсан. ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхээс 2020 онд Ковид-19 цар тахлын үеэр зохион байгуулсан цөөн тооны, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан явагдаж байгаа жагсаал, цуглааныг хүртэл хориглосон нь хүний эрхийг хязгаарлах шаардлагад нийцээгүй Үндсэн хуулийн бус хязгаарлалт хэмээн шийдвэрлэсэн. 6. Тайван, жагсаал цуглааныг иргэний нийгмийн байгууллага хөндлөнгөөс ажиглаж, дүн шинжилгээ хийх эрхийг хуулиар тусгайлан хамгаалж, уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг хүндэтгэж, хамгаалах төрийн үүргийг хуульчлах

Бат-Эрдэнэ
Хууль зүйн доктор
@Оросоо нийслэлээс ямар нэгэн арга хэмжээг зэрэгцүүлэн зохион байгуулах, өөр арга хэмжээ давхцсан гэсэн шалтгаанаар жагсаал, цуглааныг хориглох тохиолдол бас гарч байна. Иймд олон нийтийн нэг л талбайг ашиглах асуудал шүү дээ, иймд нэг л эрх зүйн актаар зохицуулах нь зөв болов уу, иргэд бол Нийслэлийн журам, эрх зүйн актын талаар мэдээлэл бас бага байдаг.

Бат-Эрдэнэ
Хууль зүйн доктор
@Оросоо нийслэлээс ямар нэгэн арга хэмжээг зэрэгцүүлэн зохион байгуулах, өөр арга хэмжээ давхцсан гэсэн шалтгаанаар жагсаал, цуглааныг хориглох тохиолдол бас гарч байна. Иймд олон нийтийн нэг л талбайг ашиглах асуудал шүү дээ, иймд нэг л эрх зүйн актаар зохицуулах нь зөв болов уу, иргэд бол Нийслэлийн журам, эрх зүйн актын талаар мэдээлэл бас бага байдаг.