51-266972
User Image

Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ

Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 хаврын ээлжит чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 23 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллажээ, Эдгээрээс 4 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 16 төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын 5 тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэн, Байнгын хорооны 9 тогтоол баталсан байна.Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” зэрэг УИХ-ын тогтоолуудыг батлуулжээ.Түүнчлэн Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсгүүд байгуулж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголуудыг зохион байгуулсан байна.Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд зэрэг төслүүд анхны хэлэлцүүлгийн шатанд байгаа аж.Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх эсэх шатанд яваа юм байна.Хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнээс гадна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороодоос ирүүлсэн саналыг тусган Байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцжээ.Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, төсвийн биелэлтийг хянан шалгах, хяналт шалгалтын бусад асуудал зэрэг нийт 25 асуудлыг төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгасан байна.

Цааш унших

Санаачилсан хууль

26

Бие даасан хууль (Энхбаяр 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-25

Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (Б.Энхбаяр 2026,05,27)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-25

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (2026,03,18)

ӨРГӨН БАРЬСАН:2026-03-17

Төрийн нууцын жагсаалт батлах тухай

Шинэчилсэн найруулга (2026,03)

ӨРГӨН БАРЬСАН:2026-03-17

Төрийн нууцын тухай

Бие даасан хууль (2026)

ӨРГӨН БАРЬСАН:2026-03-17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай

Шинэчилсэн найруулга (Шинэ-2025)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-13

Гэр бүлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (нэмэлт өөрчлөлт)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-10

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-06-05

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-21

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулиудыг боловсронгуй болгох

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-21

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зохицуулалт

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-21

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-30

Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-17

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-10

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

Шинэчилсэн найруулга (Анхан болон давж заалдах шатны нийт 116 шүүх 86 болно)

ӨРГӨН БАРЬСАН:2023-11-23

Шүүх байгуулах тухай

Шинэчилсэн найруулга (Гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах )

ӨРГӨН БАРЬСАН:2023-11-03

Гэр бүлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Хэргийн онцлогт тохирсон, хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшлүүлэх)

ӨРГӨН БАРЬСАН:2023-10-20

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

Нэмэлт өөрчлөлт (Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилахтай холбоотой)

ӨРГӨН БАРЬСАН:2023-10-20

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

Нэмэлт өөрчлөлт (Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах)

ӨРГӨН БАРЬСАН:2023-10-13

Эрүүгийн хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-09-26

Гэрийн тэжээвэр амьтны тухай

Нэмэлт өөрчлөлт (Төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлах)

ӨРГӨН БАРЬСАН:2021-10-04

Газрын тухай

Тогтоолын төсөл (Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Түр хороо байгуулах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-21

Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Шүүхээс “хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх)

ӨРГӨН БАРЬСАН:2021-04-08

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

Тогтоолын төсөл (92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих)

ӨРГӨН БАРЬСАН:2021-03-26

Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (“худал мэдээлэл тараах” гэснийг “гүтгэх” болгон өөрчлөх)

ӨРГӨН БАРЬСАН:2021-03-23

Эрүүгийн хууль

Нэмэлт өөрчлөлт (Шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд хугацаа алдалгүй нийцүүлэх шаардлага)

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-04

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

Content image
Баттөмөрийн
Энхбаяр

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Засгийн газар
  • Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын сайд
Сонгогдсон тойрог
  • Баянзүрх дүүрэг

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.